зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Жамбал : Энэ өдөр буян хурааж, бие биедээ аз жаргал бэлэглээрэй

2013-11-28
0
ЖИРГЭХ

lamДашчойлин хийдийн Зүүнхүрээ коллежийн багш Б.Жамбалтай уулзаж ярилцлаа.

-    Өнөөдөр  Дашчойлин хийдээс зул өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах гэж байгаа юм байна.  Зулын 25 гэх энэ өдөр яагаад  зул асааж, тэмдэглэдэг болсон юм бэ?

-    Бурханы шашинд номт гурван улс хэмээн алдаршсан  Энэтхэг, Түвдэд, Монгол гэсэн гурван оронд бурханы шашин, тэр тусмаа их хөлгөний ёс хүчтэй дэлгэрч ирсэн түүхтэй. Одоогоос 2900 жилийн өмнө бурхан багш амьтныг зовлонгоос гэтэлгэхийн тулд дээдийн номыг айлдсан байдаг. Тэр нь бидний хийд сүм, гэр орныхоо хойморт залж ирсэн Ганжуур тэргүүтэн  нь судар  юм. Үүнээс хойш цаг үеийн байдлаасаа шалтгаалан шинэчлэгдэн боловсронгуй болж ирсэн түүхтэй. Үүний тод жишээ нь буддын дөрөв дэхь том урсгал болох шарын шашин буюу гэлэгва ёсыг үндэслэгч Богд Зонхава  юм. Богд Зонхава нь 1357 онд Түвдийн Амду мужийн Зонхава буюу Сонгины ам гэдэг газар төрсөн. Өөрийнхөө төрсөн газрын нэрээр ийнхүү ихэд алдаршжээ. Одоогийн Гүмбүм хийдэд төрж, тэндээсээ төгс гэгээрэлд хүрч, тэндээ таалал барьсан алдартай эрдэмтэн хүн юм. Буддын шашны гол үндсэн хууль,ёс дэг жаяг болох “ Бодьмөрийн зэрэг” бол түүний алдартай бүтээлүүдийн нэг.    Лам хүний  сахих ёс жаяг,  буддын шашинт хүн ямар ёс суртахуунтай байх ёстой юм, хүний мөн чанар, эрдэнэт хүний төрлийг олж авах нь хичнээн чухал байдаг,  шавь хүний мөрдөх зарчмын талаар  болон бурхан шашны суурь сургаал үйлийн үрийн номлол,   оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх төгс гэгээрэлд хүрэх  арга замыг Богд лам өөрийнхөө номлосон  Бодь мөрийн зэрэг  гэх энэ номондоо дэлгэрэнгүйгээр айлдсан байдаг. Зулын 25 нь Богдын өөрийнх нь жанч халсан буюу нирваан дүрийг үзүүлсэн өдөр. Энэ нь  тэнгэр огторгуйд их гэрэл цацарч, Гүмбүм хийдэд их ерөөл хурж байх үеэр таарсан учир тасралтгүй зул өргөж, хүж асаадаг болсон байна. Энэ үеэс хойш Богд ламын дүйчэн өдрөөр зул өргөдөг ёслол нь дэлхийн буддын шашинт улсуудад  дэлгэрсэн түүхтэй.

-    Ингэхэд зул гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ?

-    Зул гэдэг нь мунхагийн харанхуйг гийгүүлэх, аливаа будангуй  зүйлийг гийгүүлэх гэсэн утгыг агуулж байдаг. Бурханы шашинд авч үзэхдээ ялангуяа хүн гэдэг амьтан доройтох нь түүний оюун ухаан, ухамсар сэтгэхүйтэй холбоотой гэж үздэг. Аливаа юмс үзэгдлийн утга учрыг таньж мэдээгүй, тэрний оршин буй зүй тогтлыг ойлгоогүйгээс болж хүн ертөнц дээр элдэв зүйлийн зовлон амсдаг.  Мэдэхгүй юмаа мэддэг болж ярих, чадахгүй үйлийг  чаддаг мэт хийхээс  ертөнц дээр зовлон хураадаг. Энэ бүхэн нь эс мэдсэн оюун буюу мунхаг сэтгэлтэй холбоотой гэж үздэг л дээ.

-    Зулын 25-ыг манай монголчууд эртнээс нааш тэмдэглэж ирсэн гэж та хэллээ. Чухам яаж тэмдэглэдэг байсан юм бэ?

-    III Далай лам Содномжамц, Автай сан хаан хоёр уулзаж  III Далай ламыг монголд морилох заллага айлтгаснаар  Монголд бурхан шашны гуравдугаар үеийн дэлгэрэлт үүссэн гэж үздэг. Өндөр гэгээн Занабазар бээр монголын ёс заншил уламжлалд нийцүүлэн    бурханы шашны  ая дан, хурлын дүрэм журам,  лам нарын өмсгөл  хувцас  тэргүүтнийг бий болгон  монголын сүм хийдийн хурал Монгол гэсэн дүр төрхийг олж авсан гэдэг. Энэ үеэс эхлэн монголчууд зулын25-ныг тэмдэглэдэг болжээ. Зулын 25-наас  өмнө монголчууд идэш хүнсээ базаасны дараа  хонь ямааны баруун бөөрний  өөх тэргүүтэнг хайлж зул өргөдөг байжээ. Энэ үед  өөрсдийн үйлдсэн нүглийг наминчлахын тулд тэдэнд зориулж тухайн үеийн сүм хийдүүдийн лам хуврагууд сүсэгтэн  түмэнтэйгээ хамтран  маанийн дүнчүүр тоолон уншиж, өөрийн  лам багш нартаа өргөж буян номонд шамддаг байсан гэлцдэг. Буян номонд шамдана гэдэг сайн сайхныг сэтгэлдээ үүсгэн, сайхан ерөөл тавихыг хэлдэг.

-    Энэ  өдөр ямар арга хэмжээ болох вэ?

-    Манай хийд энэ өдөрт зориулж зул өргөх ёслолын ажиллагааг Соёлын төв өргөөнд 15 цагаас зохион байгуулах гэж байна.  Богд ламын өөрийн багшид зохион өргөсөн мэгзэм гэдэг уншлагын ач тусыг тайлбарлаж , түүнийг монголоор уншина. Мөн түүнчлэн аялгуулан унших, маань унших гэх мэт зан үйлийг хийж, ном хураана. Нийт монголчууд эв түнжинтэй сайн сайхан байх, цаашлаад дэлхийн бүх улс хоорондоо эвтэй найртай, бүх хүмүүсийн санасан сэдсэн зүйл нь сэтгэчлэн бүтэх ерөөлийг дэвшүүлэх ийм ном хурах юм. Мэгзэмийг Богд лам өөрийн багшдаа зориулж өргөснийг, багш нь эргүүлээд түүнд өргөсөн түүхтэй. Өнөөдрийг хүртэл Монголчууд бурхан шашныг өөрсдийн түүх, соёл, ёс заншил уламжлалдаа хадгалж ирсэн. Дэлхийн буддын өв соёлыг  Монголчууд тодорхой хэмжээгээр хадгалж байгаа юм гэдгийн илрэл болгож Дашчойлин хийд нийт сүсэгтэн олонтойгоо хамтран зул өргөх ёслолын ажиллагааг хийх гэж байгаа нь энэ юм.

-    Танай хийдээс зохион байгуулж байгаа энэ арга  хэмжээний онцлог нь юу вэ?

-    Хамба лам  Ч.Дамбажав мэгзэмийн лүнг сүсэгтэн түмэнд хүртээнэ. Тэр номыг унших эрхийг сүсэгтэн түмэнд өгч байна гэсэн үг л дээ. Тухайлсан хүнээр номыг хэлүүлээд, тайлбарлуулах нь сүсэгтэн түмэнд илүү хүрч, ойлгомжтой болж байгаа хэрэг юм.

-    Зулын 25-ны өдөр сүсэгтэн түмэн ямар үйлийг хийх ёстой вэ?

-    Сэтгэл хиргүй бол үйл нь хиргүй гэдэг шүү дээ. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ цэнээд үзээрэй.  Бусдад аз жаргал бэлэглэх, хайр бэлэглэх тийм сайхан  үгийг нэгэндээ хэлж, ерөөл тавих нь хамгийн сайн хэрэг. Болж өгвөл цагаан хоол идэх хэрэгтэй. Нэг өдөр ч гэсэн хүмүүс олон нийтээрээ эвтэй сайхан байвал аз жаргал гэдэг чинь тэр. Сэтгэл зовлонгүй байна гэдэг аз жаргалын үүд юм.

Гудамжинд гарахад хүмүүс их ууртай байна. Хүмүүний ёс зүй алдагдсан учраас хүн аз жаргалыг гаднаас хайдаг болжээ.  Мэргэ төлөгчөөс, аль нэг хийд дээр очиж ном уншуулах, хүнээс үнэгүй юм салгаж авах , өөрийн дотор байгаа зүйлээ үхтлээ нуух гэхчлэн нэрлэж болно. Гэтэл хүний аз жаргал дотроо байдаг юм шүү дээ. Хүний хамгийн туйлын аз жаргал нь сэтгэлийн амар амгалан юм. Нэг өдөр ч гэсэн буяны үйлд шамдаад, зул хүжээ өргөөд сайхан ерөөл тавиад буян хураахыг хичээх хэрэгтэй. Нэг хүний хийсэн буян тэрүүхэн тэндээ л гэдэг. Нийтээрээ хураасан буян хэзээ ч шамшигдан алга болдоггүй гэлцдэг. Тиймээс 28-ны өдөр сүсэгтэн та бүхэн Соёлын төв өргөөнөө ирж, буян хураагаарай.

-    Хэдэн цагаас болох вэ?

-    15 цагт болно. Урьд нь энэ өдрийг урлагийн тоглолт ихтэй зохион байгуулдаг байсан бол энэ удаа  бид номын үйл ажиллагааг голчилсон. Олон хувраг ном уншиж, түүнийг сүсэгтэн түмэн даган баяссанаар  сэтгэлийн их баяр баяслыг авах болно. Богд ламын зүрхнээс цацарсан тэр тарнийг унших нь тэр сайхан энерги  хуран цугласан  та бүхэнд шингээд, аливаа муу зүйл арилж, ариуслаа хэмээн сэтгэл дотроо бодож чадвал их буян хурааж байгаа нь тэр юм.
О.Билэгт

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • buynmaa (202.179.15.49)
    hurai, hurai,hurai buyan min arvijih boltugai
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    za buyan huraayaa
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 37 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 38 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 0 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 28 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК