зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тоогоор ‘’хөнгөлөх’’ арга

2013-11-28
0
ЖИРГЭХ

    үнэт цаасныСүүлийн үед Монголбанк Засгийн газартай үгсэн үнэ тогтворжуулах, эдийн засгийг дэмжих нэрээр ардаа баталгаагүй мөнгөн тэмдэгт их хэмжээгээр хэвлэн гүйлгээнд оруулж байгаа дуулдах боллоо. Дуулдах боллоо гэж хэлэхийн учир нь яг хэдэн төгрөг хэвлээд эдийн засагт хийчихсэнээ олон нийтэд зарлахгүйд байгаа юм.  Одоогоор ингэж нуух шалтгаан байна, үүнийг тайлахад  холоос эхтэй уртхан түүхийг  товчхон сөхөх хэрэг гарах нь.

    Барууны буюу капиталист иргэншлийн үндэс нь зах зээл, наймаа солилцоо. Хонио цайгаар солиход өртөгийг нь харьцуулж болохуйц солилцооны хэмжүүр буюу үнэ хэрэгтэй болноо доо. Анхандаа ийм хэмжүүр нь алт байлаа. Дараа нь улс орнуудын засгийн газар нөгөө алтаар баталгаажуулсан мөнгөн тэмдэгт гаргах болжээ. Харин Америкт 20 дүгаар зуун гартал өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт, тэр ч байтугай мөнгөний     нэгдсэн систем ч байсангүй. Гүйлгээнд алт, мөнгө, фүнт стерлинг, томоохон банкнуудын баталгаа, мужуудын өрийн бичиг гээд ер нь дараа нь алт болгоод юм уу аль нэг хэрэгтэй юмаар солиод авчих баталгаатай олон хэрэгсэл эргэлдэнэ. Тэд нар нь бүгд хоорондоо тус тусдаа тодорхой ханшаар бас  солилцогдоно.
   Яг энэ үед 1907 онд Америкт эдийн засгийн анхны том хямрал буюу аж үйлдвэржүүлэлтийг санхүүжүүлэх хөрөнгийн хомсдолын хямрал нүүрлэв. Эдийн засгаа тэлэх, бүтээн байгуулах бүхий л боломж, хийснийг нь авъя гэсэн зах зээл байгаад байдаг гэтэл эргэлтийн хөрөнгө таг. Яг өнөөдрийн манайхтай төстэй байдал.
   Энэ байдлаас гарах дэлхийд урьд нь ч одоо ч байхгүй аргыг америкийн банкирууд сэдэх нь тэр. Хувийн том банкууд нийлж засгийн газраар хууль гаргуулан үндэсний мөнгөн тэмдэгт хэвлэн эдийн засгийн эргэлтэнд оруулах эрх бүхий холбоо байгуулан түүнийгээ Холбооны нөөцийн сан гэж нэрлэв. Энэ нь өнөөдөр манайхаар бол улсын Төв банк нь юм.  Хэдэн доллар хэвлэж зах зээлд гаргахыг Сангийн захирлууд мэднэ. Үүнд нь анхандаа АНУ-ын Засгийн газар алтны нөөцийнхөө 40 хувь, дээр нь өрийн баталгаа гаргаж өгч байв. Банкууд доллар хэвлэж зээл олгоод түүнээсээ эмиссийн орлого гэж авна. Өөрөөр хэлбэл хувийн банкууд мөнгө гаргаж үүнийх нь төлөө улс банкинд өртэй үлддэг гэсэн үг. Банкууд хэвлэсэн мөнгөө зээлдүүлж бас эргэлдүүлж ашиг олно. Нэгэнт бүх хүн бүх мөнгөө нэг дор нь алтаар сольдоггүй болохоор долларыг Засгийн нөөцөлсөн алтнаасаа  илүү хэвлэж болно.
Ингэж ардаа баталгаагүй долларыг эдийн засагт эргэлтийн мөнгө хэчнээн хэрэгтэй тэр хэмжээгээр хэвлэх болж. Аж үйлдвэр асар хурдтай хөгжиж бараа бүтээгдэхүүн нэмэгдсээр сүүлдээ борлуулах зах зээлгүй болж энэ нь явсаар 1929 оны Их хямралд хүргэсэн түүхтэй.
Энэ хямралаас хөрөнгөтнүүд эдийн засгийг бодит үр дүн, ашиг орлого, үр өгөөжөөр нь биш хүмүүсийн  оюун санаа, хүлээлтээр дамжуулан удирдаж болох юм байна. Үүний тулд, энгийнээр хэлэхэд зах зээл дэхь мөнгөний тоо хэмжээ, түүний уламжлалт үнэ цэнэ, утга агуулгыг өөрт ашигтайгаар өөрчлөх, улмаар удирдах хэрэгтэйг ажигласан байна.

    1934 онд АНУ долларын дотоод хөрвөлтийг зогсоож америкчууд доллараа алтаар сольж авах эрх нь хаагдав. Нэгэнт алтан баталгааг нь халсан учир  долларыг хүссэн хэмжээгээрээ хэвлэх боллоо.  Энэ цагаас эхлэн доллар өртөгийн хэмжүүр биш зүгээр л төлбөрийн хэрэгсэл болсон гэсэн үг. Түхайн үедээ хүчирхэг колонийн гүрэн байсан Англи 1930 аад оны эхээр фунт стерлингийнхээ алтны баталгааг халсан байсан нь америкчуудад ёстой аманд нь орсон шар тос болсон байна.  Учир нь дэлхий тэр чигээрээ фунтээс зугатаж бүгд доллар руу зүтгэв. Доллар жинхэнэ ноён боллоо. Бага ч гэсэн нэмүү өртөг бүтээсэн болгон түүнийгээ доллараар солино. Америк болохоор тэр долларыг нь зүгээр л хэвлээд байна. Хоосон цаасаар хонь хүдалдаж аваад байгаатай л адилхан юм даа.  Бүтээгдсэн баялаг доллартай газар луу л урсана, долларын эзэн тодорхой.
    1971 онд АНУ долларын алтан баталгааг бүрмөсөн халав. Ингээд доллар бусад улс орнуудын валютаас өөр юутай ч харьцахаа байж хаданд гаран нөгөөдүүл нь аргагүйн эрхэнд бүгд долларт уягдлаа.  АНУ-ын Холбооны нөөцийн сан америкийн эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад улс төрийн хүсэл сонирхолд нийцүүлэн долларыг хүссэн хэмжээгээрээ хэвлээд байна, тэр нь бодит эдийн засаг, санхүүгийн байдалтай огт  холбоогүй. Өнөөдөр долларын ард ердөө л АНУ-ын улс төр, цэрэг, эдийн засгийн чадавхи, хүч чадал байна.
Гэтэл хэрэглээ, хэрэгцээ нь хэрээс хэтэрсэн энэ улс үндсэндээ асар их өртэй, доллар л хэвлэхгүй бол цаашаа явахад туйлын хүнд чөтгөрийн тойрогт ороод байгааг дараах зүйл харуулаад байх шиг.
  
 Холбооны нөөцийн сангаас quantative easing буюу миний орчуулснаар тоогоор “хөнгөлөх” гэдэг мөнгө санхүүгийн ажиллагаа явуулдаг. /Хөнгөлөх гэдгийг хашилтанд авснаа дараа тайлбарлая/. Энэ нь нөгөө бодит баталгаагүй доллараа ихээр хэвлэн эдийн засгийн эргэлтэнд оруулж түүнийгээ дотоод, гадаадад зохиомол бага хүүтэйгээр зээлдүүлэхийн нэр. Эргэлтэнд байгаа мөнгөний массыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Чөтгөрийн тойргоос гарах гарц олдохгүй байгаа учраас сүх далайтал үхэр амар гэгчээр  хямралд орох хугацаагаа зах зээл дэх мөнгөний тооны олноор сунгаж бэрхшээлээ түр боловч хөнгөлж буй байгаа үйлдэл. Энэ тоо 2008 онд 800 гаруй тэрбум доллар байсан бол таван жилийн дотор 4 дахин нэмэгдэж 3.4 их наяд болсон. Жилдээ бараг 600 тэрбум доллар. Монгол улс бонд гаргаад авч байгаа мөнгө бол үүний л нэг хэсэг байж таарна.
    Энэ их мөнгө зах зээлд гарснаар эцэст нь инфляц өсөх, нөөцийг үр ашиггүй зарах, өрөнд баригдах, улмаар эдийн засаг хямрах, амьжиргааны түвшин доройтох гээд олон сөрөг үр дагавартайг эдийн засагчид анхааруулаад байгаа юм. Эцсийн дүндээ зээлдэгчид өртэй үлдээд хохирно, долларын эзэн цаасан “хонио” амьд хониор солиод авчихна, барууны банкууд  нь харин зээлсэн мөнгөө хүүтэй нь улс төр, цэрэг, эдийн засгийн хүчээрээ далайлгаад авч таарна.

    Манайхан баталгаагүй, үнэ цэнэгүй цаасан мөнгө хэвлээд түүгээрээ хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилтээ шийдэж чадахгүй, бид Америк биш, төгрөгийн ард дэлхийн хамгийн том эдийн засаг байхгүй. Монголд тоогоор “хөнгөлөх” аргыг хуулбарлах гээд хэрэггүй. Цаасан мөнгө хэвлэж эдийн засгийг “тэтгэх” гээд байгаа хүмүүс үүнийг эрх биш мэдэж байгаа учраас санаа, тоо хэмжээгээ нуугаад буй бололтой. Бид авсан зээл, үнэ цэнэгүй төгрөг хоёроосоо үр ашиг багатай, үрждэггүй, нэг идээд л дүүсдаг “хөнгөлсөн” мал шиг өртэй үлдэх магадлал их. Харин түүний оронд харилцан ашигтай байх гадаадын шууд хөрөнгө оруулалт татаад байвал аахилхыг нь тэд аахилаад авахыг нь бид хүртээд сууж байж болохыг нөгөө ухаалаг  төртэй улс орнууд харуулаад байгаа юм даа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    4 цаг 42 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    4 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    5 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    5 цаг 43 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    5 цаг 58 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 5 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    6 цаг 34 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК