Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд 170 см өндөртэй 40-45 насны эрэгтэй хүн биедээ гадны нөлөөтэй нас барсан байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Мөн энэ сарын 25-26-нд шилжих шөнө Налайх дүүргийн хоёрдугаар хороо "Ану хотхон"-ы хашаанд мэсний шархтай хүн нас барсан байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгажээ. Улмаар Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 35 настай А гэгчийг Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суудаг 28 настай эрэгтэй Э гэгч нь хүйтэн мэсээр амь насанд хүрсэн байсныг тогтоож шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Үүнтэй зэрэгцэн хөдөө орон нутагт нэг хүн амины хэрэг гарсан байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын хоёрдугаар баг иргэн Ц-гийн гэрт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 41 настай эрэгтэй М гэгч согтуурсан үедээ тус сумын нутаг дэвсгэрт оршин суух 42 настай эрэгтэй Б гэгчийг согтуурсан үедээ хутгалж амь насыг нь хохироожээ. Хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллага өчигдрийн байдлаар дөрвөн иргэн гадны нөлөөгүй нас барсан гэсэн дуудлага мэдээлэлтэй өнжжээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)