
Тухайлблал, Баянгол дүүргийн 17-р хороо "Минж" плаза төвийн хажууд зодуулсан хүн байна гэсэн мэдээллээр очиж шалгахад СХД-ийн 23-р хороонд оршин суух 36 настай эрэгтэй Б согтуурсан үедээ бусадтай бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд оршин суух 41 настай эрэгтэй О-г гэртээ харихаар явж байхад нь зодож машины түлхүүр, бичиг баримт бусад эд зүйлийг нь дээрэмдэж авч, зугтжээ. Хэрэгтнийг шуурхай илрүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 12-р хороо "Тав арвижих" дэлгүүрийн дэргэд дээрэмдүүлсэн хүн байна гэсэн мэдээллээр очиж шалгахад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 32 настай эрэгтэй М гэгч согтуурсан үедээ тус дүүрэгт оршин суух эмэгтэй Б гэгчийн цүнх, бусад эд хэрэгслийг дээрэмдсэнийг нь илрүүлж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Дээрмийн болоод бусад төрлийн гэмт хэрэг илрэхгүй байна гэж байхгүйг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Учир нь манай улсад камерийн систем хөгжиж эхэлж байгаа нь гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлж байгаа аж.Хүн ихээр төвлөрдөг гудамж талбай, автобусны буудлуудыг камерийн системээр 100 хувь харж байгаа юм байна.
Одоогоор камерийн систем хэр хүрэлцээтэй байгаа талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. Тэрбээр "Бөмбөгөр, Багшийн дээд, Ялалтын талбай гээд бүх газарт камерийн систем суурилагдаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулж байгаа. Харин авто ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Зүүн дөрвөн замаас Таван шар хүртэл 100 хувь камерийн системээр хангасан. Мөн хамгийн олон баар, цэнгээний газартай гэж хэлэгдэх Баянгол дүүрэг 100 хувь камерийн хяналтанд орчихсон. Байшингийн булан тохой бүрийг харах боломжтой болсон. Камерийн системийн тусламжтай гэмт хэргүүд ч илэрч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ч явуулж байгаа. Түүнчлэн Чингэлтэй болоод бусад дүүргүүд камерийн системтэй болж байгаа. Цаашлаад нэлээн хэдэн аймгуудад систем суурилуулаад явж байна. Мэдээж сүүлийн үеийн чанартай камерууд оруулж ирж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/