"Бодь" группийн хувь эзэмшигчид хөрөнгөө хуваагаад удаагүй байгаа билээ. Тэднийг удаан хугацаанд зөрчилдсөний эцэст хөрөнгөө хувааж, асуудлаа шийдлээ гэцгээж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Зоригт энэ талаар тун сонирхолтой тайлбар хийжээ. Тэрбээр "Бодь", "Голомт" банкны хувь эзэмшигчдийн харилцааг АНУ, Израйлийнхтай зүйрлэжээ."Израйлийн ерөнхий сайд Б.Обама хоёрын харилцааны талаар "АНУ, Израйль хоёрын чин зорилго нэг. Нэг зорилготой, нэг ажил хийж байгаа хүмүүсийн хооронд гэр бүлийн хүмүүс шиг цай тойрсон маргаан байдаг. Тийм л зүйл болж байна. Бид хоёр дуртай үедээ утсаар ярьдаг" гэсэн байдаг. "Бодь" группийг үүсгэн байгуулж байхад бидний тавьж байсан зорилт хэвээрээ байна уу, хэвээрээ байна. Ажил хийж байгаа хүмүүст яриа хөөрөө үүсч л таарна" гэжээ.




















































Сэтгэгдэл (1)