
Буутай этгээд хоёр хүн барьцаалж, гэрийнхнээс нь таван сая төгрөг нэхэмжилсэн хэрэг гарсан байна. Тэрбээр Чулуун-Овооны автобусны буудлын орчмоос "Соната-2" маркийн автомашинд гар өргөн сууж, жолоочид буу тулган Налайх явахыг шаардан, замдаа “Ургах наран” хорооллын орчимд зам дээр гар өргөж зогссон Б-г авсан аж. Хохирогчдын ар гэрийнхнээс таван сая төгрөг утсаар нэхэмжлүүлж, Налайх дүүргийн Шандын энгэр гэх газарт авчирч өгөхийг шаардсан байна. Ар гэрийнхэн нь хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдээллэж, цагдаагийн алба хаагчид хэрэгтнийг баривчлахаар хэргийн газарт очсон ч барьж чадаагүй гэнэ. Ямартаа ч хэргийн талаар албаны эх сурвалжийн яриаг удахгүй хүргэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)