зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэг удаа урвасан хүн хоёр дахиа урвах нь амархан

2013-11-29
0
ЖИРГЭХ

    моноглЯах гэж сонгуулийг хийдэг вэ. Хариулт нь маш энгийн бас тодорхой. Ерөөсөө л засгийн эрхэнд салхи оруулах зорилгоор хийдэг. Засгийн эрхийг намууд л барьдаг. Энэ бол дэлхийн улс оронд тогтсон жишиг. Харин үе үеийн сонгуулийн зр дүнгээр бие даагчид засгийн эрхэнд гарч  байсан түүх үгүй. Гэтэл манайд бие даагчид нь эрх баригчидтайгаа нийлэн засаг барьдаг, бялуу хуваадаг гаж тогтолцоо бий болоод удаж  байна. Үүний тод илрэл нь Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын жишээ. ХБолорчулуун, Ц.Даваасүрэн нарын хувьд 2012 оны УИХ-ын сонгуулиар намаасаа нэр дэвших боломжгүй болонгуут намаа орхисон, бие дааж дэвшсэн, сонгогдсон. Аль нэгэн намын бус, нийт ард түмний, нам бусчуудын эрх ашгийг хамгаалах хатуу болзолтойгоор УИХ-д сонгогдсон. С.Ганбаатар гишүүн ч мөн адил бие даагч гэсэн автортайгаар парламентад орж ирсэн юм. Тэд үүнийгээ батлах мэт УИХ дахь “Бие даагчдын бүлэг”-ийг байгуулж байсан цаг саяхан. Нэг ёсондоо энэ удаагийн парламентад хамгийн олон бие даагчид орж ирсэн учраас тэд бүлэг байгуулах замаар УИХ, Засгийн газарт ард түмний нэрийн өмнөөс хянапт тавихаар болсон. Хачирхалтай нь, сонгогчдынхоо төлөө явах ганцхан зорилготой бие даагчид түрүүчээсээ засаг барьж байгаа намтайгаа тохироо хийж кнопоо худалдсан юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшихдээ намаа орхисон эдгээр хүмүүс сонгогдсон хойноо өөрийг нь парламентад илгээсэн сонгогчдоо ч орхилоо. Зөөлнөөр хэлэхэд шүү дээ. Үнэндээ бол аль ч намд битгий ороорой гэсэн ард түмний мандатыг албан тушаалын төлөө худалдлаа. Нэг удаа урвасан хүн хоёр дахь удаа урвахад амархан гэдэг энэ ажээ.

    Өдгөө Засгийн газрын хэрэгжүүлэгч 30 агентлаг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй. Эдгээрээс бүтэц зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ жин дарах нь Иргэний нисэхийн ерөнхий газар. Чиг үүргийнхээ дагуу Зам тээврийн яаманд харъяалагдах учиртай тус газар бие даагч гишүүдийн танил талаа чихдэг шахааны газар нь болон хувирчээ. Уг нь иргэний нисэхийн салбар гэдэг хэн дуртай нь халаа сэлгээ хийдэг тоглоомын байгууллага биш л дээ. Адаглаад алхам тутамд нь хүний амтай дүйцэх хариуцлага нэхэж байдаг болохоор энэ салбарын бүтэц зохион байгуулалтад хариуцлагатай зарчмаар хандах учиртай. Харамсалтай нь, улсын нүүр царайг тодорхойлдог гэгддэг ИНЕГ салбар хариуцсан яамныхаа бус “Бие даагчдын бүлэг”-ийн вант улс хэдийнэ болжээ. Эрх баригчид ийм хариуцлагатай мэргэжлийн баг удирдах учиртай салбарыг бүхлээр нь УИХ-ын чуулганы танхимын гуравхан кнопоор солилоо.

ИНЕГ
Өнгөрсөн оны сүүлчээр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнхийг чөлөөлж, С.Буяндалайг томилсон байдаг. Тухайн үед ИНЕГ-ын Сургалт, дадлагын цогцолборт бүсийн багшаар ажиллаж байсан түүнийг дарга болтлоо дэвшихэд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нөлөөлсөн гэдэг. Харин С.Буяндалай дарга үүнийх нь хариуд Ц.Даваасүрэн нарын бие даагчдын танил талыг нь ажилд “зуучилж” өгсөн байх юм. Тодруулбал, ИНЕГ-ын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд 50 хүнийг халж, 100 гаруй хүнийг шинээр ажилд авчээ. Хачирхалтай нь, шинээр ажилд орсон эдгээр хүмүүс нь “Бие даагчдын бүлэг"-ийн ах дүү, найз нөхөд байжээ. Үүнээс гадна ИНЕГ-ын Нисэх буудлын, Аэронавигацын үйлчилгээний газрууд ачааллаа дийлэхгүй ажиллаж байхад нь Санхүү төлөвлөлтийн, Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Тамгын, Хуулийн хэлтэс гэсэн чиг үүрэг нь давхардсан дөрвөн хэлтсийг нэмж байгуулсан аж. Нэг ёсондоо Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын гишүүдийн халаасны хүмүүст зориулж ажлын байрыг нь ийн бэлдэж өгсөн хэрэг. Бүр мэргэжлийн хяналтын газраас халагдсан хүн аймгийнхаа нисэхийн аэродромын инженер болж дэвшсэн байх юм.

    Хөвсгөлөөс бие даагч статусаар сонгогдсон Ц.Даваасүрэн гишүүн гэхэд ИНЕГ-ын харьяа Мөрөн нисэх буудалд олон жил ажилласан туршлагатай ажилтнуудыг халж арван жилийн ангийнхнаараа дүүргэжээ. Тухайлбал, Мөрөн нисэх буудлын даргаар авто замын байцаагчаар ажиллаж байсан М.Амарбаясгаланг, нягтлан бодогчоор нь Д.Алтантуяа, сан техникийн механикаар Б.Батхуяг, уурын зуухны машинистаар Р.Юра нарыг томилсон аж. Мөн өөрийн төрсөн дүү цаг уурч мэргэжилтэй Ц.Пүрэв- Очирыг тус буудлын нисэхийн холбоонд техникчээр оруулжээ. Үүнээс гадна сонгуульд нэр дэвшихэд нь ажиллаж байсан Г.Адъяаг аэродромын инженер.Н.Доржпүрэвийг Хатгал нисэх буудлын эрхлэгч, Ц.Доржпаламыг уурын зуухны машинистаар томилуулсан байна. Харин М.Амарбаясгалан дарга болсон даруйдаа найз Р.Батдэлгэрийг цахилгаанчин, Ё.Даваа-Очирыг жолоочоор авсан зэргээр “Ц.Даваасүрэн даргын хүн" “ногоон гэрэл”-ийн 13 хүн ИНЕГ-т ажилд оржээ. Үүнээс харахад ИНЕГ тэр дундаа Мөрөнгийн нисэх буудал бүхэлдээ Ц.Даваасүрэн гишүүний хувьд шилжчихсэн бололтой юм.

    Ард түмний мандатаа Монгол Оросын хамтарсан “Монросцветмет” нэгдлийн захирлын албан тушаалаар арилжиж дүү Х.Болор-Эрдэнийг томилуулсан Х.Болорчулуун гишүүн ч өөрийн хүмүүсийг ИНЕГ-т “шингээжээ”. Тухайлбал, хамт морь уядаг, нутгийн найз Л.Нэргүйг ИНЕГ- ын Санхүү эдийн засгийн газрын дарга болгожээ. МАН- ын угшилтай Л.Нэргүй даргын албан тушаалд өмнө нь С.Ганбаатар гишүүний эгч Янжинхорлоо ажиллаж байсан ч С.Буяндалай даргатай таарамж муутайгаас халагдсан аж. Үүгээр зогсохгүй ХААИС-д хамт суралцаж байсан оюутан цагийн найз Б.Ган-Очирыг Захиргаа удирдлагын газрын дарга болтол нь дэвшүүлжээ. Хамгийн содон нь эрхэм гишүүний охин Б.Хэрлэн Чингис хаан Олон улсын нисэх буудлын гадаад VIP танхимд ажилладаг бол дүү Ч.Сэргэлэнбаатараа Теле мэдээлэл холбооны албанд мэргэжилтнээр оруулжээ.

“МОНРОС”-Т

УИХ дахь “Бие даагчдын бүлэг”-ийн холбоо сүлбээ ИНЕГ-аар зогсохгүй “Монросцветмет”-ээр цааш үргэлжилнэ. Х.Болорчулуун гишүүний дүү Х.Болор-Эрдэнийн толгойлж буй энэ нэгдэлд гэхэд бие даагчдын гинжин холбоо үүсчихсэн байдаг юм билээ. С.Ганбаатар гишүүний дүү Ганболд ‘‘Монросцветмет"-ийн Эрээн дэх худалдааны төлөөлөгчийн албыг хашдаг аж. Харин Ц.Даваасүрэн гишүүний багын найз Энхболд нь тус нэгдлийн Хангамжийн хэлтсийн даргаар ажилладаг байна. Эндээс бие даагчид “Монрос цветмет’’-д санхүүгийн гинжин холбоог хэрхэн үүсгэснийг нь харж болно. Нэг ёсондоо нэгд-лийн гол асуудлыг нь хариуцдаг Хангамжийн хэлтсээс хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ Эрээн рүү захиалж, түүнд нь шаардлагатай төсөв мөнгийг “Монросцветмет’’-ийн ерөнхий захирал нь баталж өгдөг гэсэн үг. Үүнийг энгийнээр тайлбарлавал Ц.Даваасүрэнгийн найз Энхболдоос, С.Ганбаатарын дүү Ганболдод захиалга өгч, Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнэ захирал санхүүжилтийг нь шийддэг аж. Бас харилцан бие биедээ хяналттай гэж байгаа.

    Сүүлд авсан мэдээллээр “Монросцветмет"-ийн Москва дахь суурин төлөөлөгчөөр Хангарьд гэж ОХУ-д сургуулиа дөнгөж төгссөн залууг томилохоор ярилцаж эхэлжээ. Хангарьд нь сургуулиа төгссөн хэдий ч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр дахин аспирантурт суралцахаар болсон нэгэн юм байна. Уг нь “Монросцветмет" Москва дахь одоогийн суурин телөөлөгч Батсайханд оросууд ам сайтай байдаг юм билээ. Арга ч үгүй юм. Тэрээр доод шатны ажилтнаас суурин телөөлегч болтлоо 20 жилийн турш “Монросцветмет”-д зүтгэсэн нэгэн аж. Дээр нь, нэгдлийнхээ бүхий л асуудлыг нэгд нэгэнгүй мэддэг түүнийг Оросын талаас тийм ч амар явуулчихгүй гэдгээ удаа дараа мэдэгджээ. Гэвч Монголын талаас тэр дундаа бие даагчдын зүгээс Хангарьд гэх залууг томилохоор зүтгүүлж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаатай томилогдсон Х.Болор-Эрдэнэ захирал үлдсэн хугацаандаа амжиж өөрийн хүнээ томилуулахаар ийн улайрч эхэлсэн бололтой юм. Өнөө цагт “үлдэх хүн ч ачаа татдаг” болсон болохоор өөрөө албан тушаал эрх мэдэлтэй, ардаа “Бие даагчдын бүлэг” гэх бат хамгаалалттай Х.Болор-Эрдэнэ захирлыг буруутгамааргүй ч юм шиг. Гэтэл ёс зүй, зарчим гэж “юм"- ыг яах болж байна аа. Хэнээс асууж, үүнд хэн хариулах вэ.

    “Монросцветмет”-ийн одоогийн захирал Х.Болор- Эрдэнэ өмнө нь төрд ямар нэгэн байдлаар албан тушаал хашиж байгаагүй юм билээ. Ахын нэрээр төрийн өмчит томоохон газрыг удирдах болсон тэрээр ОХУ-ын талтай уулзалт, хэлэлцээр хийх үөэр “Хамгийн сайн орос хэлтэй нь миний хажууд суугаад орчуул" хэмээн ажилтнууддаа үүрэгд дэг байна. Ийм байдлаар хэд хэдэн удаа хэлэлцээр хийхэд Оросын талынхан “Танайх албан ёсны орчуулагчтай бол. Ингэхгүйгээр орос хэлтэй хүн бүрээр орчуулга төдий хийлгээд хэлэлцээр хийнэ гэж байхгүй. Хэрвээ орчуулгын алдаанаас болж гэрээ, хэлэлцээрт алдаа гарвал хэн хариуцлага хүлээх юм’’ хэмээн хатуухан сануулжээ.

    Нэгэнтээ тэднийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Бие даагчдын бүлэг гэж биеэ үнэлэгчдийн бүлэг” хэмээн шүүмжилж байсан удаатай. Гэвч “"Бие даагчдын бүлэг” бүх асуудлыг шийднэ. Бид Засгийн эрхийг барьж байгаа” хэмээн гэдийх тэдний халаа сэлгээ цаашид хэрхэн үргэлжлэхийг хэлж мэдэхгүй юм, Хамгийн гол нь ард түмэн, сонгогчид нь тэднийгэрх баригчдын хуудуугай шийдвэрт хяналт тавь гэж сонгосон болохоос бялуу хуваахад нь кноп дардаг хуруугаа үнэд хүргэ гэж сонгоогүй билээ.
С.Гандөл
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.55.191.35)
    Monrostsvet huuchin darga nar ni idej uugaad olon ter bumin urun oruulj dampuuruulsan biz dee odoo shine zahiraltai bolood ajil hiih gehed ***** saad boltsgoo mongolin zaluuchuud chadvarlag bolson shuu zaluuchuuddaa ene kompania uruus gargahig husej ajilin amjilt husye
    2013 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.191.35)
    Monrostsvet-n zahirlaar mash shudarga hun tawijee ! Ene urund barigdsan baigullagiig hen tegj awah bilee ! Odo urnuus salgah gej zutgej bna !!! 2 jiliin dara ard tumen mini harna biz de ! Ene kompanig hul der ni bosgono gehed ard tumen bid hed itgej bna! H.Bolor-Erdene tanid amjilt husey !
    2013 оны 12 сарын 19 | Хариулах
  • Борөндөрөөс (203.91.112.186)
    манай хуучин дарга Мөнхбат гэж хулгайч нөхөр байсан.Оросууд Мөнхбатыг солиход баярлсан гэж чигтэйхэн.Ах н бас алтны хулгайч байсан
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.194.114.104)
    estoi nobsn um aa
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
  • Болд хэрхэн хатаагдсан нь (202.9.46.191)
    Аяга хоолны менге олчих чадваргvй тэнэг хvмvvс байдаг юм уу, эсвэл vнэгvй юманд тийм дуртай арчибаалууд байдаг юмуу
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.36.198)
    oros helgui zahiral arai dendenee songuuliin daraa gishuunii tuslah baisan biz de
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
  • Горняк (103.26.194.27)
    Энэ нэгдэлд ОХУ-д дээд сургууль дүүрэгсэн унаган орос хэлтэй сайхан инженерүүд ажилладаг байлаа даа Одоо ч энэ нэгдлийг англиар А ч үгүй оросоор О ч үгүй хэдэн мудакууд эзэлчихсэн байна л ээ дээ "ГОК Бор-Ундур"-ийн технологийн шугамыг энэ хэдэн тэнэгүүд өөрчлөн төмрийн хүдэрийг гүн баяжуулна гэж хуцацгаагаад байл уу Энэ бол оросуудынх нь ИДЕЙ шүү дээ
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
  • дорж (103.9.91.40)
    Даваасүрэн гуай арай дэнджээ,ажлаас гэнт халагдсан хүмүүс хохирлоо нэхэх хэрэгтэй,төрийн хяналт зайлшгүй хэрэгтэй болоод байна уудаа
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
  • Иргэн (103.26.194.5)
    сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор, Ман-ыг дагавал төсвийн хулгайч болно.
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 22 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 23 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 38 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 45 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 14 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК