Өнгөрсөн долоо хоногийн Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтаар “Зүүдэнд ч оромгүй явдал” 37,257,000 төгрөгийн орлого олж тэргүүлсэн бол шинээр гарч эхэлсэн “Facebook од” 34,173,332 төгрөгийн ашгаар удаалжээ. Дараагаар нь хоёр долоо хоногийн турш тэргүүлж явсан “Тагнуулч аав” орсон бол зөвхөн Тэнгис кино театраар гарч байгаа Хөлтрөг, Үхлийн симфони кинонууд түүний араас жагссан байна.

Д.Ундрах /24tsag.mn/