
Энэхүү үзэсгэлэн нь соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой бөгөөд цаашид тус үзэсгэлэнг дэлхийд алдартай Швейцарийн “Art Basel”, Лондонгийн ”Frieze”, Недерландын “TEFAF” зэрэг уран зураг цуглуулагчид, сонирхогчид зорин ирдэг дүрслэх урлагийн томоохон арга хэмжээ, нийслэлээр овоглосон соёлын аялал жуулчлалын эвент болгохоор зорьж байгаа аж.
Өнөөдрөөс олны хүртээл болж буй тус үзэсгэлэн ирэх сарын 01-ныг дуустал “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Анар