
Манай улсад амиа хорлох үзэгдэл байсаар байгаа. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд амиа хорлохыг завдаж өөрийгөө буудаж гэмтээсэн хэрэг гарсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт 16 настай охин уналт таталтын үед хэрэглэдэг эм 80 ширхэгийг ууж, хордоод ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн байна. Гүн хордлогын улмаас охин ухаан алдаж, бөөрний дутагдалд орсон байна. Эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийнхан түүний ходоодыг угааж, хиймэл бөөрний аппаратад оруулан тасралтгүй эмчилсний ачаар охин гурав хоногийн дараа ухаан оржээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)