
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус наадам энэ сарын 26-28-нд “Blue sky” цамхагт загварын долоо хоногоо толилуулан, наадамд өрсөлдөж байгаа хувцас дизайны үйлдвэр, урлан болон дизайнеруудын шинэ коллекциудыг олны хүртээл болгосон юм.
Энэ жилийн “Гоёл 2014” наадамд 20 гаруй загвар зохион бүтээгчийн коллекцийг “Монгол модель”, “Шилмэл загвар”, “Эра төв”, “Азийн модель” агентлагийн 70 гаруй загвар өмсөгч тайзнаа амилуулсан юм. Түүнчлэн энэ жилийн “Гоёл” наадамд БНХАУ-аас болон Хөх хотод ажиллаж байгаа монгол дизайнер н.Түвшинзаяа шинэ коллекциороо өрсөлдсөнөөрөө онцлог байлаа.
“Шилдэг загвар зохион бүтээгч”, “Шилдэг загвар өмсөгч”, “Топ модель" гэсэн гурван үндсэн төрлөөр шилдгүүдээ шалгаруулах наадмын эцсийн шатны ёслолын ажиллагаа маргааш Соёлын төв өргөөнд болно.