
Ирэх 16-17-ны өдрүүдэд “Мөнгөн цагираг” клубээс санаачилан бөхчүүдийн дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү тэмцээнд аймаг, цэргийн арслан болон түүнээс дээш цолтой бөхчүүд оролцох юм байна. Тэмцээний техникийн зөвлөгөөн ирэх сарын 14-нд СТО-нд болох юм байна.