
Тогтвортой гэр бүлийг бий болгох бодлого сүүлийн 20-иод жилд орхигдсон гэж хэлж болно. Үүнээс үүдэд гэр бүл салалт ихэсч байгаа нь нийгэмд тулгамдсан асуудлын нэг болж байна. Тиймээс ЕБС-д гэр бүлийн асуудлаар төрөлжсөн хичээл оруулах талаар судалж, хөтөлбөр боловсруулж байгаа талаар ХАХНХЯ-наас мэдээллээ. Үүнээс гадна гэр бүлээ зохиож байгаа залууст зөвлөн туслах үйлчилгээг хүргэх шаардлагатай байгаа юм. Нийслэлийн хэмжээнд гэхэд ердөө 20 орчим байгууллага зөвлөх үйлчилгээ нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа ч тодорхой стандарт байдаггүй.