
Билгийн тооллын: 28. Гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр
Наран ургах шингэх: 8.36-17.15
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.