
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Apple production ажиллаж байгаа бөгөөд энэхүү тоглолтоороо дуучин Г.Эрдэнэтунгалаг шинэ өнгө аяс, шинэ дүр төрх, шинэ хэмнэлтэйгээр үзэгчидтэй уулзах юм байна. 2003 онд СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг төгссөн түүний хувьд анхны уран бүтээл МУСТА, дуучин Т.Батсайхантай хамтарсан “Ханьсахын жаргал” дуугаар эхэлж байсан бол Тэнгэрлэг эрчүүд, Ижий минь бодогдоно, Сэвтээнэ үгүй сэтгэл, Түвшин баяртай яваарай гээд олон олон дуунууд нь та бидний сэтгэл зүрхэнд хоногшиж чаджээ.