
Н.Түвшинбаяр эхний тойрогт Солонгосын бөх Шим Жи Хог, дараа нь Японы бөх Тацуки Масубичиг ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Гэвч хэсгийн аваргын төлөө Чехийн Лукас Крпалект ялагдсанаар торгуулийн барилдаан хийсэн юм. Энэ тойрогт тэрбээр Оросын Сергей Самоловичтэй тулсан ч туршлага заан ялсан. Улмаар хүрэл медалын төлөө Казахстаны бөх Максим Раковтой барилдаж яллаа.
Энэ бол Н.Түвшинбаярын 2012 оны Олимпийн наадмаас хойш оролцсон хоёр дахь том тэмцээн юм.
Сэтгэгдэл (5)