
Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой болон уурхайчдын өдрийг угтан энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, уурхайчдын дунд “Шилжин явах цом-2013” спортын олон төрөлт тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” ХХК, Багануур, Шивээ-Овоо компани хамтран зохион байгуулж байгаа уг тэмцээний нээлтийн ёслол 13.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.