
Ирэх сарын 1-нээс гэмт хэргийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа талаар бид мэдээлсэн. Энэ хуулиар маш олон зүйл өөрчлөгдөж байга бөгөөд үүний нэг нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой зүйл заалт юм. Тухайлбал, ажлын байран дахь бэлгийн дарамтыг манайх гэмт хэрэг гэж үздэггүй. Тэгвэл хуулийн өөрчлөлтөөр багш оюутандаа бэлгийн дарамт үзүүлбэл, дарга ажилтандаа бэлгийн дарамт үзүүлбэл гэмт хэрэг шүү гэсэн заалт оруулж байгаа аж. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэг гээд тусгай бүлэг гарч ирж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/