
“The Lemons 9 years party” тоглолтонд “Madness”, “Шар айраг”, “The Colors”, “Vatame”, “Lego”, “Leather Nation”, DJ Тамираа, ая зохиогч, хөгжмийн продюсер Г.Ганг, дуучин Чойжоо нар хүрэлцэн ирж тэдний баярыг хуваалцах гэнэ.
Сонирхуулахад, тэд гурав дахь цомгийнхоо ажилд хэдийнээ орсон бөгөөд цомог нь 11 дуутай аж. Мөн “Red life 2007”, “Жанжин Сүхбаатарын ойролцоо нэг давхарт” тоглолтынхоо бичлэгийг болон Европоор аялан үзсэн рок наадмуудынхаа бичлэгээс түүвэрлэн оруулсан DVD-нд гаргах гэж байгааг дуулгая.