
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд өчигдөр орой Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ажилтанг буудаж, амь насыг нь хороосон хэрэг гарсаныг эх сурвалж мэдээллээ. Талийгаачийг Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж явахад буюу төлбөр нэхэгчийн мөнгийг хариуцагчаас гаргуулах гэж явахад мөнгөө төлөхөөс зайлсхийж, амь насыг хохироосон гэв. Хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Ер нь шүүх цагдаагийнхан ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алдах тохиолдол өмнө нь ч хэд хэдэн удаа гарч байсан билээ. Хамгийн сүүлд л гэхэд Ховд аймгийн Булган сумд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн аминд зэвсэглэсэн этгээтүүд хүрч, олныг цочирдуулсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/