
Тодруулбал бага насны ангилалд Г.Тэмүүлэн хоёртын тоолол буюу цээжлэх төрөлд дэлхийн шинэ дээд амжилт тогтоож алтан медалийн тавцанд зогссон бол дунд насны ангилалд Б.Намуунтуул хоёртын тоолол болон тооны марафоны төрөлд хоёр алтан медаль хүртлээ. Тэрбээр мөн тооны марафоны төрөлд оролцож мөнгөн медаль хүртсэн юм. Харин 15 насны ангилалд Ц.Бат-Эрдэнэ хоёртын тоолол болон тооны марафоны төрөлд мөнгөн медаль хүртээд байна.
Энэхүү оюуны спортын тэмцээнд 32 орны 120 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх бөгөөд манай зургаан тамирчин тэмцээнд оролцож байгаа юм.
Бага нас:
Г.Тэмүүлэн (12 нас) - Дэлхийн 3 дээд амжилтыг эзэмшигч;
Дунд нас:
Ц.Бат-Эрдэнэ (15 нас) - Дэлхийн 3 дээд амжилтыг эзэмшигч;
Б.Намуунтуул (17 нас) - Дэлхийн 1 дээд амжилтыг эзэмшигч;
З.Цэцэгзул (13 нас) - Дэлхийн 1 дээд амжилтыг эзэмшигч;
Насанд хүрэгч:
С.Цогбадрах (22 нас) - Ой тогтоолтын ОУ-н Их Мастер;
Ө.Сэнгэсамдан (20 нас) - Ой тогтоолтын ОУ-н аварга;
Сэтгэгдэл (1)