Хүйтний улирал эхлэхээр л энд тэнд осгож нас барсан, хальтирч унаж гэмтсэн гэх хар бараан мэдээллүүд цацагддаг. Тэгвэл эдгээр мэдээллүүд ч эхнээсээ гараад эхэлжээ. Өчигдөр л гэхэд Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны Одонтын гэх гудамжинд хүн нас барсан байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгахад 155 см өндөртэй, 50-55 насны эмэгтэй хүн осгож нас барсан байсныг нь шалгаж байна.Мөн Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд нас барсан хүн байна гэсэн дуудлагын дагуу шалгахад СХД-ийн 11-р хороонд оршин суух 45 настай Э гэгч нь осгосон байдалтай гэрийнхээ гадаа нас барсан байсныг нь шалгаж байгаа аж. Ер нь осгож үхэх тохиолдол архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед гардаг учир архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэх, улмаар хэрэглэсэн тохиолдолд гэмт хэрэгт өртөх байдлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































