
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ШШГЕГ-ын алба хаагч болон төлбөр нэхэгч талын хүнийг буудан хороож, нэг хүнийг шархдуулсан ноцтой хэрэг өчигдөр гарсан талаар мэдээлсэн байгаа. Улмаар цагдаа нар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа тухай ч мэдээлэл байсан юм. Тэгвэл эх сурвалжийн өгүүлж буйгаар гэмт этгээд Б.Эрдэнэсүх нь дээрх гэмт хэргийг үйлдсэнийхээ дараа өөрийгөө буудаж амиа хорлосон гэнэ.
Харин цагдаа нар одоогоор түүний эхнэр Д.Отгонзаяаг эрэн сурвалжилж байгаа аж. ШШГЕГ-ын ажилтнуудыг өчигдөр Б.Эрдэнэсүхийнд очих үед эхнэр нь малаа туугаад гарсан бөгөөд одоо болтол сураггүй байгаа тухай ойрын эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/