зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль сахиулагчид ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алдсаар байна

2013-12-03
0
ЖИРГЭХ
Ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай. Тэр дундаа манай хууль цагдаагийн байгууллагынхан хийгээд  сэтгүүлчид ажил үүргээ биелүүлж яваад амь насаа алдах тохиолдол их гардаг.
    Ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай. Тэр дундаа манай хууль цагдаагийн байгууллагынхан хийгээд  сэтгүүлчид ажил үүргээ биелүүлж яваад амь насаа алдах тохиолдол их гардаг.  Хэн нэгэн өс хонзон санаж санаатайгаар амь насыг нь бүрэлгэх аль эсвэл албан тушаалынхаа дагуу шаардлага тавихад хүлээж авахгүй эсэргүүцэж халдах,  үгүй бол ажлаа гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алддаг. Тэгвэл уржигдархан л гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.  Өмнө нь ч хууль цагдаагийн байгууллагын ажилчид ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдаж байсан хэд хэдэн хэргүүд гарч байсан.  Ингээд сүүлийн саруудад гарсан хууль, цагдаагийнхантай холбогдсон хүн амины хэргүүдийн тоймыг хүргэж байна.

73ed8a4fe4cefce3bigШүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн амийг хөнөөсөн этгээдийн цогцсыг хэрэг гарсан газраас 10 км-ийн зайгаас олов
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбат нь албан үүргээ гүйцэтгэж явахад нь буудан амь насыг нь хөнөөсөн хэрэг уржигдар гарсан.  

Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Б.Эрдэнэсүхээс хүүхдийн тэтгэлэг болон 88 толгой малыг Д.Отгонзаяад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэн шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатын хамтаар өчигдөр Сүхбаатар аймгийн Баруун урт хотоос 80 километрийн зайд байрлах Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт оршин суугч Б.Эрдэнэсүхийн гэр рүү нь очиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

Энэ үед Б.Эрдэнэсүх нь шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатыг буудаж амь насыг нь хохироогоод тухайн үед хамт явсан төлбөр авагч талын таван хүн дээр очин иргэн н.Батсайханыг газар дээр нь буудан амь насыг нь хохироож, мөн иргэн н.Батсүхийн мөрөн тус газарт нь буудан шархдуулсан юм.  Тэгвэл гэмт этгээд хэрэг гарсаны дараа алга болсон байсан ч өчигдөр 12.00 цагийн үед хэрэг гарсан газрын 10 км-ийн зайгаас цогцсыг нь олсон юм. Харин эхнэрээс нь одоогоор байцаалт авч байгаа юм.  

150701_528210777230416_166940072_nХовд аймагт зэвсэглэсэн этгээдүүд 20-хон настай цагдаа залууг буудан хөнөөж байв
Ховд аймгийн Булган сумын Бүрэн хайрхан багт дэд ахлагч Б.Төмөрчөдөр эргүүл хийж явах үед “Бүрэн” авто сэлбэгийн дэлгүүрийн нэг цоож нь эвдэрсэн, нэгийнх нь цүүц нь эвдэрсэн байдалтай байгааг олж харжээ.

Ингээд цагдаагийн тасаг руу утасдаж хулгай орсон байж магадгүй хэмээн мэдэгджээ. Дуудлагын дагуу гурван албан хаагч ирснээр дэлгүүр лүү ороход харанхуй ямар нэгэн чимээ гараагүй байна. Гэтэл гэнэт буун дуу гарч дэд ахлагч Б.Төмөрчөдөр шууд лангуун дээр унажээ.

Цагдаа нар шархдсан залууг аваад дэлгүүрээс гарчээ. Зэвсэглэсэн этгээдүүд хаалга чөлөөлөхийг шаардаж, тэгэхгүй бол буудна хэмээн заналхийлсэн  ч цагдаа нар дэлгүүрийн үүднээс холдоогүй байна. Гэмт этгээдүүд дэлгүүрийн цонхоор гарч зугатсан бөгөөд цагдаа нарын мэдээлснээр гурвуулаа байсан аж. Шархдсан залууг эмнэлэгт хүргэх замд нас барсан байна. Талийгаач залуугийн хувьд дөнгөж хорьхон настай төдийгүй ээж, дүүгийн хамт гурвуулаа амьдардаг байжээ.

Харин гэмт этгээдүүдийг Булган сумын Баянсудал багт оршин суудаг 17-19 насны К.Хапар, К.Сапаргалы, Х.Сайбаш нар гэдгийг төд удалгүй тогтоосон. Тэднийг  гэртээ нуугдсан байхад нь баривчилсан.  Улмаар Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2-т зааснаар бусдын амийг санаатай хохироосон хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад гэмт этгээдүүд долоон удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг мөн тогтоожээ.  Тэдний үйлдсэн хүн амины хэрэгт нь Эрүүгийн хуулийн 91.2, 91.2.6, 91.2.8, 91.2.11-р зүйл анги, хулгайн гэмт хэрэгт нь 145.3-р зүйлд зааснаар ял оноосон юм.

Snapshot_2013-12-03_090822Эхнэрийнхээ дүүгийн хэрэгт өмгөөлөл үзүүлэхээр ирсэн өмгөөлөгчийн аминд хүрэв
Цэргийн дарга Н.Буянжаргал гэгч өмгөөлөгч Н-ийн аминд хүрсэн  хэрэг гарч, олныг цочирдуулсан. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай хотод наймдугаар сарын 2-3-нд шилжих шөнө цэргийн дарга Н.Буянжаргал өмгөөлөгч Н-ийг амь насыг нь хохироосон  хэрэгт татагдсан юм.  Улмаар хэргийг үйлдэгч этгээд тухайн өмгөөлөгчийн байрласан зочид буудлын бичлэгийг устгана хэмээн сүрдүүлсэн байдаг.
Юутай ч талийгаач  Н.Болорчулуунтай хурандаа Н.Буянжаргалын эхнэр ажил хэргийн шугамаар түүний байрлаж буй “Уран байгаль” зочид буудалд уулзаж байжээ. Тодруулбал, Н.Болорчулуун нь энэ сарын 3-нд болох Х.Амартүвшин, Л.Доржбал нарын хэрэгт өмгөөлөл үзүүлэхээр Говь-Алтай аймгаас ирээд байсан аж. Х.Амартүвшин, Л.Доржбал нар нь Эрүүгийн хуулийн 91.2.2 буюу хүнийг санаатай алах, 181.3 буюу танхайрах, 254.2 буюу худал мэдүүлэг өгсөн хэрэгт буруутгагдан шүүгдэх гэж байжээ. Тодруулбал, хурандаагийн эхнэр Д-гийн төрсөн дүү нь энэхүү хүн амины хэрэгт буруутгагдсан учраас талийгаач Н.Болорчулуун өмгөөлөл үзүүлж, шүүх хуралд нь оролцохоор ирсэн байна. Тиймээс хурандаагийн эхнэр Д дүүгийнхээ хэргээр өмгөөлөгч Н.Болорчулуунтай уулзаж байсан байдаг. Гэвч хурандаа Н.Буянжаргал эхнэрээ талийгаачтай хардсанаас ийнхүү хүний амь насанд хүрсэн хэрэгт сэжигтнээр татагдсан юм.

indexШүүхийн шийдвэр гүйцэтгэгч эмэгтэй амиа алджээ
Наймдугаар сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч амиа хорлосон хэрэг гарсан. Мэдээллийг тодруулбал, Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч О хэмээх эмэгтэй өөрийгөө боож, амиа егүүтгэсэн юм.  
Тухайн үед цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж,  шалгалт хийн амиа хорлосон болохыг нь тогтоожээ. Гэхдээ талийгаачийн гэр бүл үүнтэй санал нийлэхгүй байна.
Гэтэл ар гэрийнхэн нь талийгаачийг амиа хорлох хүн биш гэдэгт санал нэгдэж, талийгаачийг бусдын гарт өртөж, нас барсан гэсэн аж. Учир нь  талийгаач өмнө нь ажил дээр нь ямар нэгэн зүйл болж, бүтэхгүй байгаа  талаар ярьдаг байжээ. Мөн хэн нэгэн даргын дарамт байгааг ярьж байсан гэнэ.

Ямартаа ч шүүхийн шийдвэр гүйцэтгэгч эл эмэгтэйг бусдын гарт амиа алдсан хэмээн ар гэрийнхэн нь үзэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан билээ.

Энэ мэт хууль сахиулагчид маань ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдах тохиолдлууд гарсаар байна. Мөн бусдад зодуулах, сүрдүүлгэнд автах зэрэг янз бүрийн зөрчилтэй тулгардаг нь нууц биш юм.

24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.21.106.105)
    Эднийх нээрээ сүүхэй андахгүй айхтар золигнууд шүү
    2013 оны 12 сарын 07 | Хариулах
  • lзочин (202.179.11.94)
    ШГ нар их өрөмтгий тэд нарыг зарим дарга нар ч гэсэн хамгаалаж хайрлах нь цөөн "цалин бага тэгээд дарга нарын дарамт их"саяхан хүртэл Шүүхийн дарга Нямсүрэн гэгчийн хадам аав,ээж нар нь хүртэл ШГ-ын эрх чөлөөнд халдсан байсан: Уг асуудлыг ЦГ шалгаж байгаа болов ч үнэнчээр шалгах нь юу л бол доо
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • hunii ami nas chuh***** (182.160.6.153)
    erh cholootoi orond cholootei duu hooloigoo hurgej baih n setguulch hunii uureg chi oilgosonooroo bod neeh tsetsen boloh geed yadtsan amitan min. mulguudaa gesen garchigtai chi zolbin golognooch dor yum. hahahahahaha. chadwal bichsen shigee uls ornii ene asuudliig shiidehiig chin hariy ямаа минь.......
    2013 оны 12 сарын 03 | Хариулах
  • hunii ami nas chuh***** (182.160.6.153)
    hunii ami nas chuhal tsagdaa hun setguul ch hun ard irged ch hun mulguud gesen chi ch hun. mulguud chi ugee bodoj moorooch chi yu meddeg gej dugnelt hiij baigaa. chamd hunii ami nas yuch bish yum bna l da
    2013 оны 12 сарын 03 | Хариулах
  • Мулгууд (103.26.194.45)
    Үүнийг бичсэн мулгууд. Аливаа зүйлийг нэгтгэн дүгнэж бичих, болсон явдлын тухай мэдээ хүргэх их ялгаатай. Замын хөдөлгөөний осолд орж нас барсан багш нарын тухай материалыг цуглуулаад "багш нарыг машинаар дайрч алсаар байна" гэж гарчиглаж болохгүй л дээ. Ажлаас халагдсан хүмүүсээс түүж тоочоод "Архангайхныг ажлаас халсаар байна" гэж болохгүй. Үүний цаана нийгмийн бүлэг типүүдийг сөргөлдүүлсэн мулгуу, эсвэл зориудын хорон санаа илэрхийлэгдэнэ. Мулгуу ямаануудтай юу ч ярихав дээ.
    2013 оны 12 сарын 03 | Хариулах
  • Ачу (194.230.159.82)
    Цаазын ялыг нэг аймагт сэргээх нь зөв байхаа хүмүүсээ!!Урьд нь өөрснөө үххээс айдаг байсан одоо бол үгүй.
    2013 оны 12 сарын 03 | Хариулах
    • Ону
      Бусдыг өрөвдөх бусдын өмнө хариуцлага хүлээх сэтгэл эрс багасаж буй үед тэнэг хүнд үхэх юу ч биш болно. соёл этик байхгүй зөвхөн тухайн өдрөөр хувиа хичээн амьдрагсад цаазыг огт тоохгүй харин ч илү хөнгөн тусган авах магадлалтай.
      2013 оны 12 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    7 цаг 37 мин
  • Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
    7 цаг 51 мин
  • "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
    8 цаг 29 мин
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 11 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    9 цаг 55 мин
  • “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    10 цаг 2 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын 3 бөх барилдана
    10 цаг 26 мин
  • Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
    10 цаг 30 мин
  • Д.Цогтбаатар: Тамхины хууль бол хамгийн амжилттай хэрэгжсэн хуулиудын нэг
    10 цаг 36 мин
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    10 цаг 52 мин
  • Д.Батлут: Үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
    11 цаг 23 мин
  • "ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    11 цаг 33 мин
  • Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
    11 цаг 54 мин
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    11 цаг 59 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    12 цаг 7 мин
  • Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    12 цаг 52 мин
  • Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
    13 цаг 7 мин
  • Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    13 цаг 13 мин
  • Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
    13 цаг 23 мин
  • Амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна
    13 цаг 32 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК