Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх шинэ жилийн баярын уур амьсгал оржээ. Энэхэн өдрүүдэд урлаг соёлынхон хоолойгоо тордож, албан байгууллагуудын шинэ жилд уригдан, ямар ханшаар дуулахаа бэлтгэж байгаа сурагтай. Учир нь тэдний хувьд шинэ жил мөнгө олох ганц цаг үе нь билээ. Тиймдээ ч шинэ оноос өмнө дуу дуугаа авалцаж, ар араасаа тоглолтоо хийж байгаа хэрэг юм. Энэ жилийн хувьд хамтлаг дуучдын ханш үнэ ханш харьцангуй өсчээ. Ингээд хамтлаг дуучдын шинэ жилийн үнэ ханшийг уншигч танаа сонирхуулъя.
Хамтлагуудаас "Хурд" хамгийн өндөр үнэтэй буюу 8-10 сая төгрөгөөр дуулах юм байна. Харин "Киви", "Гурван охин" хамтлаг 2 сая 500 мянган төгрөгөөр дуулах аж. Харин "Алтан ураг", "Жонон", "Лимонс", "А Sound" хамтлаг 1 сая 800 мянгөн төгрөгөөр дуулах гэнэ. Харин дуучдаас хамгийн үнэтэй нь Т.Ариунаа, Б.Сарантуяа, "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан, "Харанга"-ын Х.Лхагваа нар нэг дууг 2-2.5 сая төгрөгийн ханштайгаар дуулах аж. Ингээд хэн, хэдэн төгрөгийн үнэтэйгээр дуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)