зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нөхрийн минь нууц амраг чамд баярлалаа

2013-12-03
0
ЖИРГЭХ

 9036840529dc337b5fc841   Сайн байцгаана уу, Энэ захидлыг уншигч эмэгтэйчүүд ээ.Хүмүүс өөрт тохиолдоод байгаа зүйлээ, орчихоод байгаа хэцүү нөхцөл байдлаас гарах арга зам олох, бусдын дэмжлэгийг авахыг тун их хүсдэг. Найз нөхөд, эцэг эхдээ хэлж чадахгүй тэр л зүйлсээ бичдэг. Бусадтай хуваалцсан зовлон хэд дахин нимгэрдэг гэдэг дээ. Ингээд хүмүүсийн сэтгэгдлийг уншингаа өөрийн сэтгэгдлээс бас хуваалцюу гэж бодлоо.
Эмэгтэй хүний зовлон бараг бүгд л ижил юм даа. Нөхөр, гэр бүл. Тэр дундаа нөхөртөө хууртагдсан явдал. Ер нь ийм асуудалд ороогүй эхнэр хүнийг олоход бэрх биз ээ. Надад ч мөн иймэрхүү асуудал тохиолдож л байлаа. Одоогоос хоёр жилийн өмнө болсон юм. Хар нялхаасаа хайрлаж дурласан хүнтэйгээ амьдралаа холбоод арваад жилийг үдэж байна. Би 25-тайдаа 3 дахь хүүхдээ гаргаад удаагүй байлаа. Урд өмнө нь асуудал гарч байсан ч арай тийм дээрээ тулж байгаагүй юм.
Нөхөр маань гадаадаас ирсэн нэг хүүхэнтэй ажил хэрэг хамтрахаар боллоо. Эхний удаа ажил ярьж суулаа гээд шөнөжингөө алга болов. Тэндээс л бүх зүйл эхэлж л дээ. Хамт хөдөө явах болов. Хүний ааш хувирах нь анхааралтай хүнд бол андашгүй л дээ. Гэхдээ би анхандаа анзаараагүй нь миний алдаа болсон байх. Бараг дөрөв тав хоночихоод ирлээ. Зогсоо зайгүй явсанаа, ядарч үхэхээ шахсанаа гайхсаар ирэв. Өмнө нь хөдөө яваад ирэхдээ яадгийг нь би мэднэ лээ. Намайг учиргүй саначихсан, хоёр гурав хоног гэрээс гарахгүй эрхлэж өнждөг хүн л дээ. Гэтэл тэр удаа өөр өө. Ирсэн оройгоо л дахиад алга болчихлоо. Хүний бичиг баримт хүргэж өгнө гэнээ. Нөгөө ядарсан хүн чинь өглөө зургаан цагт орж ирлээ. Намайгаа бол “Чи минь битгий санаа зов. Энэ хүүхнээс мөнгөө аваад ажлаа дуусгаад л болоо.” гэж тайвшируулаад л. Гэвч яг үнэндээ зүв зүгээр биш байгааг зөн совингоороо мэдрээд л байлаа. Хувцас хунар гадаад үзэмжиндээ санаа тавиад л, гоо сайханд хүртэл ороод л. Ингээд ажил нь дуусч нөгөө хүүхэн гадаад руугаа явах боллоо. Тэр шөнөө дахиад л алга болчихлоо. Үүрээр орж ирлээ. Ачаа бараагаа янзлахад нь тусалсан гэнэ. Миний аз болоход тэр хүүхэн нь үнэхээр гадаад явчихлаа.
Түүнийг явсанаасхойш нөхөр маань сэтгэл нь гэгэлзээд нэг л биш ээ. Тэр хүүхэн ажлыг нь бүтээж өгсөнд нь талархаж нөхрийг маань өөрийн байдаг улс руу аялуулъя, визийг чинь гаргаад өгье, чи гэр бүлтэй хүүхэдтэй юм чинь чиний виз асуудалгүй гарнагэх мэтчилэн нилээд олон сархоргоолоо. Надад болохоор газар үзээд ирэхэд юу нь болохгүй байх вэ дээ гэх мэт. Нөхөр маань ч сэтгэл нь хоёрдоод явмаар ч юм шиг нэг хэсэгтээ л байжядсан. Зан ааш нь хувираад л, юм л бол хүн амьтантай маргаж муудалцах гээд л. Тэр бухимдлаа бараг хүн зодож гаргасан тал ч бий. Тэр хүүхэнтэй уулзаж байхдаа намайг хаанаа хийгээд мартчихсан юм бол гэж бодохоос, надад баригдчихвал яана гэж бодож байсан болов уу гэж бодохоос л дотор арзагнана. Хэрэлдмээр санагдана. Нүүрий нь маажаад авмаар санагдана. Хоролмоор санагдана. Яав ч зүгээр үлдээж болохгүй хариугаа авмаар санагдана. Тэр үед өөрийгөө ямар байсныг одоо санахад элий балай амьтан байсан шиг л санагддаг юм.
Одоо бол би тайвширчихжээ. Их ч сургамж авч. Заримдаа бодолд орж ирсэн ч тэгтлээ сэтгэлийг өвтгөхөө больчихож. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг гэж үнэн юм билээ. Заримдаа бид хоёр тэр тухай ярилцдаг, гэхдээ нөхөр маань өөрийнхөө бурууг ойлгож, түүндээ надаас байнга уучлал эрж байгаа нь надад мэдрэгддэг. Үнэндээ тэр хүүхэн нөхөрт минь үнэхээр хайртай болсон юм шигээ. Хичнээн удаан хугацааны туршид мессеж бичиж, утсаар ярьж, төрсөн өдрөөр нь хүртэл залгана. Нөхрийн минь хойноос их ч гүйсэн дээ. Гэвч салгаж барсангүй. Тэгэхээр ийм сайхан нөхөртэйгөөрөө бахархах хэрэгтэй ч юм шиг, ийм сайхан залуу надаас салж чадахгүй байгааг нь бодохоор өөрөөрөө бахархах ёстой ч юм шиг. Тэр хүүхэн өөрөөс нь эгч, хүнтэй суугаагүй, хүүхэд гаргаагүй. Төрөөгүй хүний дотор төмөр гэж үнэн байх. Тэр хүүхэн миний гурван хүүхдийг өнчрүүлээд нөхрийг минь салгаад суулаа гэхэд түүнийхээ үйлийн үрийг мөн ч их үүрэх байсан даа, бараг үүрч даах байсан уу үгүй юу гэж бодогддог юм. Хүний 10 жилийн туршид босгосон, бүтээсэн, халуун ам бүлд хүйтэн гараа шургуулж амийг нь тасалсан бол тэр хүн хийсэн хэргийнхээ төлөөсөнд мөн ч их зовох байсан байх аа гэж бодохоор өрөвдмөөр ч юм шиг. Тэгжчадаагүй нь ч өөрт нь сайн болсон байх.
Мартахыг хүсэж байлаа. Хэдийгээр тэр миний амьдрал руу аймшиггүйгээр хүйтэн гараа шургуулсан ч би тэр хүнийг уучлахыг хүсэж, одоо бол би тэр хүнийг уучилж чаджээ. Анхандаа уучилсан гэж өөрөө өөртөө хэлэхэд хуурмаг хоосон худлаа санагдажбайсан ч Тэгжхудлаа ч гэсэн өөрөө өөрийгөө итгүүлсээр одоо бол жинхэнээсээ уучилж чаджээ. Сэтгэл минь тэр хүний тухай бодоход хөндүүрлэхгүй, хар хорон сэтгэлгүйгээр түүний тухай бодох болсон. Хүн өөрөө өөрийгөө сургадаг юм билээ. Надад хичнээн хэцүү байсныг одоо эргээд бодоход юу ч гэмээр юм үгээр тайлбарлахад бэрх байна. Бурханд хандаж байлаа. Намайг хар хорын сэтгэлээс ангижруулж өгөөч гэж. Тэр хүнийг уучлахад туслаач гэж. Тэгээд өөрийгөө даван туулж чадсаныхаа дараа өөрийгөө ингэж зовоох хэрэггүй юм байна гэж ойлгосон. Нүдний дор үрчлээс нэмэгдэхэд л нэмэр болох юм билээ. Үе үехэн чи тэгж байсан шүү дээ гэсэн бодол зурсхийн орж ирдэг л юм. Тэр үед “Явсан бол яваа л биз, унтсан бол унтаа л биз. Балга шингэн гаргаа л биз, тэгээд юу өөрчлөгдсөн гэж?Үхсэн хойноо. Нэгэнт болчихсон зүйлийг эргүүлж чадахгүйгээс хойш, ач холбогдол өгөх хэрэг алга. Мартах хэрэгтэй.Эцсийн эцэст би ялсан шүү дээ” гэж бодож муу муухайг үлдэн хөөдөг болсон. Тэр үед өөрийгөө их зовоож байж. Одоо бол өөрийгөө зовоохгүй байх нь дээр гэдгийг мэддэг болсон. Зовлонг даван туулж, аз жаргалаа ахин хүнд алдаж болохгүй гэдгээ ойлгосон. Тэр хүүхэн миний амьдралыг хангалттайбаллаж хар мөрөө үлдээсэн ч тэр миний цаашдын амьдралд ч сүүдрээ тусгаад явахыг би зөвшөөрөхгүй. Тийм учраас л уучлаад мартах хэрэгтэй. Хангалттай төвөг болсон хүнийг булшлаад авсанд нь хий, ахин ухаж гаргах хэрэггүй. Сэтгэл улам хөнгөн, амар амгалан болдог юм. Ийм зүйл тохиолдсон нь амьдралыг улам сонирхолтой болгосон ч юм шиг, нөхөртөө хичнээн их хайртайгаа, тэр хүн надад хичнээн их хэрэгтэй болохыг ойлгуулах шиг. Тийм болохоор би заримдаа тэр хүүхэнд талархдаг юм. Тэр явдлаас хойш бид хоёрын харьцаа дахин шинээр эхлэх шиг, sex ч хүртэл улам амттай болчих шиг санагдсан.
Нөхөртэйгээ ахин аз жаргалыг хайж олох хэрэгтэй. Хэрэв ахиад иймэрхүү зүйл амьдралд минь тохиолддог юм бол тохиолдоосой гэж мэдээж хүсэхгүй байгаа боловч тохиолдвол харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрнө өө. Тэгж чадах зүрх зоригтой ч болчихож. Эцсийн эцэст саллаа ч гэсэн би алдах юмгүй хүн гэдэгтээ итгэлтэй байдаг. Надаас салаад явлаа ч БИ БОЛ тэр хүний амьдралд арван жил ханилсан хань, гурван хүүхдийнх ээж гэдгээрээ, өвдөж зовоход нь дэргэд нь байж, тал бие нь болж, хамт өнгөрүүлсэн баяр жаргал инээд баяслын нь эзэн нь гэдгээрээ баллуурдаж арилгахын аргагүй том зай эзэлсэн хэвээр л байж, сэтгэлийнх нь нэгээхэн чавхдасыг хэзээд хөндсөөр байж чадах тийм л хүн гэдэгт, надаас холдон явлаа ч зүрх сэтгэл нь хэзээд үгүйлэх тийм л хүн гэдэгт итгэлтэй байдаг. Тиймээс надаас сална гэдгээс айдаггүй. Зоригтой байдаг. Өөртөө итгэдэг. Тэгээд өөрөө өөрийгөө улам боловсруул, хөгжүүл, шинэ зүйл сур.
Нэгэнт эхнэрээ хуураад баригдсан нөхрүүд эхнэрийнхээ хийе гэснийг бараг л эсэргүүцэх эрхгүй болдог ш дээ. Авъя гэснээ авахуулж, хийе гэснээ хийх хэрэгтэй. Нэгэн бодлын эрчүүдийн гаргасан алдаа тэднийг бидний гарт барьж өгөхөд их дөхөм болдог шүү. Тийм болохоор алдаанаас сайн талыг нь олжхарж ашиглахыг хичээх хэрэгтэй гэж би боддог болсон. Алдааг нь дахин дурсах хэрэггүй гэхдээ сайн хашраах хэрэгтэй. Тэгээд дөрөөлөөд ав. Ямар ч гэсэн өөрийгөө аль болох бага зовоо, аль болох залуу сайхан байж, илүү ухаалаг гэдгээ харуулж, ямар хүнийг ямар хүнээр солих гэж байсныг л харуулаад өгөх хэрэгтэй. Ер эрчүүд хичнээн хүүхэнтэй явлаа ч гэр бүлээ орхидоггүй гэсэн үг байдаг даа. Өөрийгөө зовоохын оронд өөрийгөө өөд нь тат. Дотроо шаналж дэрээ нэвтэртэл уйлснаар сайхан нүднийхээ дор үрчлээ нэмэхээс өөр юу ч өөрчилдөггүй. Өнгөрүүлсэн амьдралаа эргээд бодоход аз жаргалтай сайхан мөчүүд л сэтгэлд тодорч харин нэгэнт даваад гарчихсан зовлон мартагдсан байдаг шүү дээ. Таны орон зайг хэн ч нөхөж чадахгүй. Тиймээс Нөхөр тань хэзээ ч таныг сольж чадахгүй гэдэгт итгэж, ханийгаа ойлгож, ханийгаа уучилж, ханьдаа итгээрэй. Ингэх нь хамаагүй хялбар юм билээ шүү…
0
ЖИРГЭХ
Санал болгох
Топ моделиуд хуанлид зориулж нүцгэлэв
Жүжигчин Аманда Сеифрэйдийн нууц зургууд хакердуулжээ
Долоон бүсгүй нэгэн зэрэг тайчив
Фото: “Бригад” киноны Саша Беловын “эхнэр” Максим сэтгүүлд гарчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зоч (103.26.194.2)
    нөхөр чинь чамайг доромжилж хаяж байхад амьдрах чадваргүй учраас араас нь үхтрээ л зууралдсан юм байна хүүхдээ л өрөвдсөн байхдаа намайг нялх хүүхдүүдтэй минь тэгж дээрэлхэх юм бол би оруулахгүй ээ дОХ ч аваад ирэх юм билүү яаж мэдэх вэ дээ
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • эр хүн (103.26.194.6)
    Эр хүн яаж бсан ч өөрийнхөө сонголтонд л үнэнч бдаг юм хэзаа ч эхнэрийн арганд орно уу гэхээс сэтгэл нь эргэхгүй дээ
    2014 оны 04 сарын 12 | Хариулах
  • busgui (112.72.11.67)
    ene unen bi 33tai minii amidrald bas iim zuil tohioldood bn.uunii daraa ehner nuhriin haritsaa iluu goy bolj bn
    2014 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    shan shan
    2014 оны 01 сарын 13 | Хариулах
  • kkkkkk (211.39.247.3)
    ene yu bichsen yumbe yamarch utga alga eruul hn lavbichegui baiha sogtuu baisan baihaa
    2013 оны 12 сарын 09 | Хариулах
  • ГОО.ВАН (202.72.245.149)
    Гэгээрч байгаа хүн байна баяр хүргье.хэтэрхий хашраах гээд гэмт хэрэгтэн болгож мэднэ шүү дээ
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 27 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 28 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 51 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 19 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК