
Уг үдэшлэг нь тус улсад суралцаж, ажиллаж буй иргэдийн үндэсний ухамсар, эх оронч үзлийг хөгжөөх, монгол дээл, хувцсыг сурталчлахад чиглэгдэв. Үдэшлэгт Анкара болон бусад хотуудаас 100 гаран оюутан залуус, иргэд оролцов. ЭСЯ-ны ажилтнууд иргэддээ 2 улсын харилцааны талаар товч мэдээлэл өгч, ирэх жилээс Чингис хааны мэндэлсэн өдөр буюу монгол бахархлын өдрөөр уг арга хэмжээг зохион байгуулж, цаашид уламжлал болгох, монгол дээл, хувцас, монголын соёлыг сурталчилсан арга хэмжээ болгон тогтжмолжуулахыг зорьж буйгаа танилцуулав.
Үдэшлэгийн үеэр оюутан залуусын бэлтгэсэн урлагийн тоглолт, цэнгээнт тэмцээн зэрэг нь оролцогчдын таашаалд нийцэж, талархал хүлээв.