
Өнгөрсөн сарын 19-нд Замын Үүд-Эрээний чиглэлийн олон улсын галт тэргэнд 18 кг алт нуун улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг Замын-Үүдийн хилийн боомтынхон болоод эрүүгийн цагдаа нар илрүүлсэн. Тэгвэл хэргийг харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газарт шилжүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгт дөрвөн хүнийг шалгаж байгаа гэж байгаа ч албаны хүмүүс хэчнээн хүн холбогдуулан шалгаж байгааг нууцалж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/