
Хүйтний улирал болсонтой холбоотой согтуугаар явж байгаад осгож хөлдөх, хальтирч гэмтэх тохиолдлууд их гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, өчигдөр л гэхэд Баянгол дүүргийн 17-р хороонд 43 настай эмэгтэй согтуу байх үедээ шатнаас бууж байгаад хальтирч унаад гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаа юм байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд айлын таван ханатай гэр бүрэн шатсан хэрэг гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/