
Чингэлтэй дүүргийн долдугаар хороо Хувьсгалчдын гудамжинд 54 настай эрэгтэй хүн өөрийн амины орон сууцандаа 1000 гаруй тарваганы арьс хадгалсан байсныг илрүүлжээ. Өнгөрсөн сард мөн БГД-ийн 4-р хороо “Голден Парк” хотхоны орчимд “Hyundai Sоnata-5”,
“Хино”, “Hyundai Starex” автомашинуудыг шалгахад Орхон-Уул аймгийн
харъяат иргэн 37 настай эрэгтэй Б гэгч нь 48 настай эрэгтэй А нар нь
тарваганы элдээгүй арьсууд, их хэмжээний бугын эвэр авч явсныг эд мөрийн
баримтаар хураан авчээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс
шалгаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/