
Олон нийтийг үймүүлж, Төрийн ордонруу буу шагайсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг хэргийг Нийслэлийн Прокурорын газарт хянах болоод багагүй хугацаа өнгөрлөө. Уг хэргийг Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж Эрүүгийн хуулийн 91.2 буюу хүний амь насыг хохироохыг завдсан мөн 177.1 буюу зандалчлах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Ц.Мөнхбаяр нар ТББ-ын нэрээр бусдаас 67 сая төгрөг нь авсан нь тогтоогджээ. Түүнчлэн уг хэрэгт Дорнод аймгийн цэргийн ангийн зарим нөхдийг шалгаж байгаа юм. Юутай ч одоогоор зургаан хүн хоригдож, хоёр хүн батлан даалтад гарсан байна.
24tsag.mn