
17 гэдэг хаврын хачин сонин учралын тоо байна. Коксон түлшээр гэр хорооллыг бүрэн хангах "Аморе интернэшнл” компанийн улсын төсвөөс авсан 17 тэрбум төгрөгийн төсөл бүтэлгүйтэж “Хаврын 17 учрал”-ын нэг сонирхолтой ангийг бүтээлээ. Гэр хорооллын 200 шахам мянган өрхийн хэрэгцээ 600 мянган тонн хагас коксон түлш буюу брикет үйлдвэрлэх төсөл бэрктэй юм болж байна. ЭБЭХ-ний сайдаар Д.Зоригтыг ажиллаж байх үед ДЦС-2-ыг түшиглэн байгуулах "Аморе интернэшнл” компанийн төсөл үйлдвэрлэлд нэвтрээгүй технологоор оросуудтай хамтран туршилт явуулсан нь бүтэлгүйтэж, он дамжин, утаа бүрхсээр байгаа билээ.
Мэдээний үргэжлэлийг эндээс