
“ХОТЫН ХЭМНЭЛ” тоглолтонд тэртээх 1998 оноос эхлэн өнөөг хүртэл бүтээсэн хит дуунуудаас түүрэвлэн авсан шилдэг 28-н дуугаа эгшиглэнэ.
Түүнчлэн тэд шинэ цомгоо оны дараа худалдаанд гаргах бөгөөд цомогт хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон хуучны дуунуудаас гадна шинэ уран бүтээлүүд нь багтсан аж.
Тоглолт энэ сарын 7-нд Улаанбаатар паласын концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа болно. Тасалбар 30-40 мянган төгрөгний үнэтэйгээр худалдаалагдаж байгаа аж.