
Саяхан нярайлсан гэх загвар өмсөгч О.Пүрэвдулам энэ жилийн "Гоёл" наадамд оролцоогүй. Тэрбээр ирээдүйтэй загвар өмсөгч гэгдэж байсан ч өнгөрсөн жил топ модель болсныхоо дараа олны хараанаас хол байсан. Тэгвэл шинэхэн ээж түүнд зөвхөн Монголд биш Азийн тавцанд хүч үзэх боломж гарээ. Учир нь түүнд Азийн нэгэн загварын сэтгүүлийн нүүр царай болох санал иржээ. О.Пүрэвдулам сүүлийн үед загварын агентлагаа судалж, гэрээгээ хийхээр шургуу ажиллаж байгаа гэнэ. "Ц.Мянганбаярын" гэх тодотголтой бүсгүйчүүдийн тоог нэгээр нэмсэн загвар өмсөгч бүсгүй ийнхүү карьераа ахиулахаар шийджээ.