
Тод манлай уяач “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар нь хурдан удмын олон адуутай. Тэрбээр 10 гаруй жил морь уясан хашир туршлагатай уяач юм. "Хурдан адууг үнэ цохиж авдаггүй, сайн шинждэг" хэмээн ярьдаг тэрбээр ирэх амралтын өдөр буюу энэ сарын 7-ны өдөр хурдан морьдоо дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Түүний зохион байгуулж буй дуудлага худалдаанд улс төр, бизнесийн нэр хүндтэй эрхмүүд оролцоно гэж эх сурвалжууд хэлж байна.
Дашрамд дурдахад Д.Ганбаатар дэлхийн томоохон уралдаануудад морьдоо сойдог билээ.
Т.Энхэлээ