
"Урган наран" хорооллын урд замд өнөөдөр өглөөний 06.30 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, УНЧ 2423 улсын дугаартай "Соната V" маркийн автомашин Улаанбаатараас Налайхын чиглэлд явж байгаад өөдөөс ирж явсан НАА 4263 улсын дугаартай "Тоёота Чезер" маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас "Чезер" маркийн автомашин жалга руу унаж, шатжээ. Одоогоор гэмтсэн хүмүүс ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/