зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зорилгоо биелүүлсэн таван улсын нэг нь Монгол

2013-12-04
0
ЖИРГЭХ

untitled1111111111111112015 оны зорилтдоо хүрсэн гурван зорилтын нэг нь эрүүл мэндийн салбар

Мянганы хөгжлийн зорилт гэж юу вэ. Магадгүй та энэ талаар мянгантаа сонссон боловч иргэн танд ямар хамааралтайг төдийлөн мэддэггүй байж болох юм. Шинэ мянганы босгон дээр дэлхийн улс орны тэргүүнүүд даян дэлхийд энх тайван, хөгжил цэцэглэлт болон шударга ёсыг тогтоох зорилгоор хамтран ажиллах амлалт авсан билээ. Тодруулбал, 2000 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцсон 189 орны Засгийн газраас Мянганы тунхаглалыг баталсан нь урьд хожид тохиолдож байгаагүй онцлох үйл явдал байлаа. Үүнээс нэг жилийн дараа хүний аж байдлыг сайжруулах, ядуурлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нэмэгдүүлэх, хүний эрх болон ардчиллыг хангах, байгаль орчныг хамгаалах үйл явцыг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн даян дэлхийн эрхэм зорилгын хэрэгжилтийг хангахын тулд эдгээр амлалтыг Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ууд болгон баталжээ.

Дэлхий дахинаа тунхагласан энэхүү зориултуудыг эх орондоо хэрэгжүүлэхэд Монгол Улс идэвх санаачилгатай ажилласны дүнд 2005 онд УИХ-ын тогтоол гаргаж, 2008 онд дахин тодотгол хийснээр есөн зорилгын хүрээнд 24 зорилт, 67 шалгуур үзүүлэлтээр МХЗ хэрэгжиж байна. Манай улсын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд МХЗ болгон тунхагласан учраас бидний амьдралаас салгаж ойлгох аргагүй юм. Мянганы хөгжлийн зорилт хэмээх албаны энэ үг амьдралд хэр зэрэг хэрэгжиж байна вэ. Олон улсын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс ямар төвшинд биелүүлж байгааг хоёр жил тутам гаргадаг тайлангаас харж болох юм. МХЗ-ын хэрэгжилтийн тав дахь тайлан энэ онд олны хүртээл болоод байна. Уг тайланд дурдсанаар манай улсыг НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж яваа орон хэмээн үнэлжээ. Өөрөөр хэлбэл, монголчууд хоёр жилийн дараа МХЗ-ыг хэрхэн биелүүлснээ ард түмэн төдийгүй дэлхий дахины өмнө нүүр бардам тайлагнах юм. Тиймээс юуны өмнө МХЗ-уудаас эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй зорилтыг онцлон толилуулъя.

  Хоол тэжээлийн дуталтай хүн амыг тоог 2015 онд зургаа дахин бууруулна

Салбар болгонд тавьсан зорилт бүрийг таван шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг аж. “Дүгнэх боломжгүй”, “Биелэх боломжгүй”, “Нэмэлт арга хэмжээ авснаар хэрэгжих боломжтой”, “Биелэх боломжтой”, “Бүрэн биелсэн” гэсэн таван ангиллаар зорилт бүрийг үнэлж дүгнэж байна. Хоол тэжээлийн дуталтай хүн амыг тоог 1990 онтой харьцуулахад 2015 онд зургаа дахин бууруулна гэсэн эл зорилтыг манай улс биелэх боломжтой хэмээн тооцож байна. Хоол тэжээлийн дутагдлыг тураал буюу хоол тэжээлийн хурц дутагдлаас үүдэлтэй биеийн жингийн алдагдал, өсөлтийн хоцролт буюу хоол тэжээлийн архаг дутагдлаас үүдэлтэй тухайн насандаа намхан 5 хүртэл насны хүүхдийн хувиар энэ үзүүлэлтийг хэмжиж байна. Тав хүртэлх насны тураалтай хүүхдийн эзлэх хувь 2000 онд 11.6 хувь байсан бол 2005 онд 5.3, 2010 онд 3.3 хувь болж буурсан байна. Тав хүртэлх насны тураалтай хүүхдийн эзлэх хувийг бууруулах тал дээр хөдөө орон нутагт томоохон ахиц дэвшил гарсан. Манай улс 2015 он гэхэд тав хүртэлх насны тураалтай хүүхдийн эзлэх хувийг 2.0 хувьд хүргэх зорилтыг хангах бүрэн боломжтой гэж тав дахь үндэсний тайланд онцолжээ. Тав хүртэлх насны өсөлтийн хоцролттой хүүхдийн эзлэх хувь 2000 онд 29.9 хувь байсан бол 2005 онд 27.5 хувь, 2010 онд 15.3 хувь болж буурчээ. Тав хүртэлх насны хүүхдийн өсөлтийн хоцролтыг хот, хөдөө, хүүхдийн хүйс, баян, ядуугийн болон эхийн боловсролын түвшнээр үнэлэхэд тууштай буурсны зэрэгцээ ялгаа нь багассан байна. 2015 онд энэ үзүүлэлтийг 13 хувьд хүргэх зорилт бүрэн биелэх боломжтой байна.

  Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг дөрөв дахин бууруулжээ

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 2015 он гэхэд 1990 оныхоос дөрөв дахин бууруулах зорилт нь манай улсын хувьд бүрэн биелсэн байна.

Монгол Улсад 1,000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 97.2 байсан бол 2012 онд 18.9 болжээ.. Монгол Улс 2012 оны байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг дөрөв дахин бууруулах зорилгыг бүрэн хэрэгжүүлсэн байна.

Сүүлийн 22 жилийн хугацаанд мэдэгдэхүйц ахиц гарсан хэдий ч 2012 оны байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 11 аймагт, харин нялхсын эндэгдэл есөн аймагт улсын дунджаас өндөр байна. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг монгол улсын алслагдсан аймаг орон нутагт сайжруулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Нэг хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгаанд эрт нярайн эндэгдэл, амьсгалын замын өвчин эхний байруудыг эзэлж байна. Хүүхдийн осол гэмтэл, орон нутаг дахь эмч мэргэжилтний хүрэлцээ хангалтгүй, ур чадварын түвшин дутмаг,, гэр бүл эцэг, эхийн хүүхэд асрах дадал, зуршил хангалтгүй, дэд бүтэц болон төвөөс алслагдсан байрлал зэрэг нь хөдөөд хүүхдийн эндэгдэл ихсэхэд нөлөөлөх үндсэн хүчин зүйл болж байна. Нэг хүртэлх насны хүүхдийн улаанбурханы эсрэг дархлаажуулалтын хамралт тогтмол 90 хувиас дээш байгаа нь Монгол Улсын хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамралт сайн байгаагийн илрэл юм гэж үндэсний тайланд сайшаажээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр “Энэ бол эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм” гэж дүгнэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн НҮБ-ын ерөнхий ассемблейн хуралдаанаас “Монгол Улсыг Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд асар их ахиц дэвшил гаргасан гэж дүгнэсэн” гэж ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Соёлгэрэл хэлж байна.

 Эхийн эндэгдлийг дөрөв дахин бууруулах зорилт биелэх боломжтой

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэж, эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 2015 он гэхэд дөрөв дахин бууруулах зорилтыг манай улс биелэх боломжтой гэж үзэж байна.

1990-1997 оны хугацаанд эхийн эндэгдлийн түвшин 1993 онд хамгийн дээд түвшин буюу 100,000 амьд төрөлтөд 259-д хүрч, 1997 онд 143.5 болтлоо буурчээ. 1997-2000 оны хооронд эхийн эндэгдлийн түвшин тогтвортой буурахгүй нэлээд хэлбэлзэлтэй байсан бол 2001-2006 онд эрчимтэй буурч, 2007-2010 онд хэлбэлзэлтэй байсан хэдий ч ерөнхийдөө буурах хандлагатай байжээ.

Монгол Улсад эхийн эндэгдлийн түвшин 1990-ээд онд нэлээд өндөр байсан бөгөөд эхийн эндэгдлийг бууруулах хоёр удаагийн стратегийг 2001-2010 онд хэрэгжүүлснээр 2001-2006 онд эхийн эндэгдэл эрчимтэй буурсан. Монгол Улсын Засгийн газраас Эхийн эндэгдлийг бууруулах стратегийн хамрах хүрээг өргөжүүлж, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн стратеги (2011-2015)”-ийг батлан, хэрэгжүүлж байна. Уг стратеги нь эхийн эндэгдлийг бууруулах зорилтыг 2015 он гэхэд хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байна.

Баруун болон зүүн бүсэд эхийн эндэгдлийн түвшин 2012 онд улсын дунджаас их байна. Тухайлбал, 2012 онд найман аймагт эхийн эндэгдэл гараагүй бол Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Сүхбаатар, Төв, Хэнтий аймагт энэ үзүүлэлт улсын дунджаас өндөр байна. Монгол Улс 2015 оноос өмнө эхийн эндэгдлийг 100,000 амьд төрөлтөд 50 тохиолдол хүртэл бууруулах зорилтот түвшинд хүрэх боломжтой, харин эрүүл мэндийн ажилтан эх барьсан төрөлтийн хувийг 2015 оны зорилтот түвшинд хүргэж чадсан байна. 2015 онд гэхэд дэвшүүлсэн зорилтоо Монгол Улс ард түмэндээ төдийгүй дэлхий нийт, НҮБ-д тайлагнахад боломжтой төвшинд ажиллаж байна гэж ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал үзэж байна.

 ХДХВ-ийн халдварын тархалтыг 0.1 хувиас бага түвшинд барих зорилтоо хэрэгжүүлж чадсан

2015 он гэхэд ХДХВ, ДОХ өвчний халдварыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх зорилт хэрхэн хэрэгжиж байна вэ. Сүүлийн жилүүдэд энэхүү халдварт өвчний тохиолдол эрс нэмэгдэж байгаа. Гэхдээ манай улс ХДХВ-ийн тархалт багатай оронд тооцогддог. Өнөөгийн байдлаар Монгол Улсад ХДХВ-ийн халдвар насанд хүрэгчдийн дунд 0.1 хувиас бага тархсан бөгөөд ХДХВ-ийн халдвартай 148 хүн байна. ХДХВ-ийн нийт тохиолдлын 98 орчим хувь нь бэлгийн замаар дамжин халдвар (БЗДХ) авсан бөгөөд ХДХВ-ийн халдвартай нийт тохиолдлын 81 хувийг эрэгтэйчүүд эзэлж, тэдгээрийн дийлэнх нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд (ЭБЭ) байна. ХДХВ-ийн халдвартай нийт эмэгтэйчүүдийн тал орчим хувийг биеэ үнэлэгчид эзэлж байна.

Монгол Улс жирэмсэн эмэгтэйчүүд болон 15-24 насны залуучуудын дундах ХДХВ-ийн халдварын тархалтыг 0.1 хувиас бага түвшинд барих зорилтоо хэрэгжүүлж чадсан байна. ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамын хэлснээр 2011 оны тандалтын судалгаагаар эрсдэлт бүлгийн хүн ам буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар нийт хүн амаас өндөр буюу 7.5 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл, манай улс нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын төвшин бага боловч эрсдэлт бүлгийнхний дунд төвлөрсөн тархалттай орны тоонд орж байгаа аж.

 Нэмэлт арга хэмжээ авснаар сүрьеэгийн тархалтыг бууруулна

2015 он гэхэд сүрьеэ өвчний тархалтыг бууруулах зорилт нэмэлт арга хэмжээ авснаар биелэх боломжтой гэсэн ангилалд багтаж байна. Өөрөөр хэлбэл, бусад зорилттой харьцуулахад хамгийн сул үзүүлэлттэй байгаа нь сүрьеэ өвчин юм байна. Монгол улсад сүрьеэ өвний эмчилгээ үнэ төлбөргүй бөгөөд сүүлийн жилүүдэд сүрьеэгийн тархалт болон өвчлөлийг бууруулах чиглэлээр нилээд ахиц дэвшил гарчээ. Сүрьеэгийн тархалт 1990 онд 100,000 хүн амд 435 байсан бол 1997 он гэхэд 68 болж эрчимтэй буурсан. 1997 оноос хойш сүрьеэгийн тархалтыг зорилтот түвшин буюу 100,000 хүн амд 82-оос бага түвшинд барьж чадсан. Гэвч 2004-2006 онд энэхүү түвшнээс ялимгүй их гарч байжээ. 2012 оныг 1990 онтой харьцуулахад сүрьеэгийн тархалт бүх аймагт буурсан байна.

Сүрьеэтэй өвчтөнүүдийн 69 хувийг 16-44 насны хүмүүс, үүнээс 56 хувийг нь эрэгтэйчүүд, 44 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна. Сүрьеэ бол нийгмийн эмзэг хэсэг оролго багатай ядуу хүн амын дунд голдуу тохиолддог, сСүрьеэтэй өвчтөнүүдийн тэн хагас нь ажилгүй, 70 хувь нь ядуу, нэн ядуу иргэд юм. ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тархвар судлаач Д.Наранзул ”Жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүний 56 хувь нь Улаанбаатар хотынх. Нөгөө талаас жил бүр бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын 40 гаруй хувь нь ажилгүй иргэд байна. 11 хувь нь оюутан, 4.3 хувь нь сурагчдын өвчлөл эзэлж байна. Засгийн газар, ЭМЯ, “Глобал” сан, ДЭМБ-ын бодлого, тусламжийн үр дүнд сүрьеэтэй өвчтөний илрүүлэлт 75.5, эдгэрэлтийн төвшин 83 хувьтай болж бүсийн тавьсан зорилтод хүрэх хэмжээнд очсон байна” гэлээ. 2015 он гэхэд сүрьеэгийн тархалтыг 100,000 хүн амд 82-т хүргэх зорилтыг бүрэн хэрэгжүүлсэн, харин нэмэлт арга хэмжээ авснаар сүрьеэгийн өвчлөлийг 100,000 хүн амд 100-д хүргэх зорилт хэрэгжих боломжтой байна.

  А.Гэрэлтуяа: Зорилтоо биелүүлсэн таван улсын нэг нь Монгол

- Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг тав дахь удаагийн тайланд хөндлөнгийн судлаачаар ажилласан А.Гэрэлтуяа ийн дүгнэж байна. Тэрээр “Монгол Улсын хэмжээнд Мянганы хөгжлийн есөн зорилго, 24 зорилт, 67 шалгуур үзүүлэлт батлагдсан. Есөн зорилгын гуравны нэг нь эрүүл мэндтэй холбоотой байгаа. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2015 оны зорилтдоо хүрсэн гурван зорилт байгаагийн нэг нь эрүүл мэндийн салбарынх юм. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 2015 он гэхэд дөрөв дахин бууруулах зорилт бүрэн биелсэн. МХЗ-уудаас бүрэн биелсэн гэж үнэлэгдсэн гурван зорилтын нэг нь эрүүл мэндийн салбарынх гэхээр бас л боломжийн амжилттай яваа гэсэн үг. Нялхсын эндэгдэл өндөр төвшинд байгаа гэсэн мэдээлэл зурагтаар гарахыг би харсан. Олон нийтийн дунд энэ талаар буруу ойлголт яваад байгаа юм билээ. Энэ нь бодит байдалтай огт нийцэхгүй юм. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг мянган амьд төрөлтөд 21-д хүргэнэ гэж заасан байгаа. Гэтэл 2012 оны байдлаар манай улс 18.9 хувьд хүргэсэн нь 2015 оны зорилтоо хэдийнэ биелүүлснийг харуулж байна. Тоог ойлгож тайлбарлана гэдэг маш чухал. Тоог яаж тайлбарлахаас олон зүйл шалтгаалдаг. Ер нь Монгол Улс тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулсан үзүүлэлтээрээ тивдээ хамаагүй сайн явж байгаа. Ази Номхон далайн бүсийн 55 орны зөвхөн тав нь 2015 оны төвшиндөө хүрсэн яваа. Тэдгээр таван улсын нэг нь Монгол юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    9 цаг 59 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    10 цаг 31 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    10 цаг 41 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    11 цаг 14 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    11 цаг 34 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    11 цаг 59 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    12 цаг 16 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    12 цаг 30 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    12 цаг 55 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    13 цаг 2 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    13 цаг 27 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    13 цаг 39 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    14 цаг 22 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    14 цаг 27 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    14 цаг 28 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    14 цаг 49 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    15 цаг 1 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    15 цаг 26 мин
  • Эмгэнэл
    15 цаг 31 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    15 цаг 32 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК