
Өчигдөр иргэн Б гэгч нь дэлгүүрт үйлчлүүжл байгаад цүнхтэй бичиг баримт, эд зүйлээ мартаад гараад явчихсан байна. Гэтэл тухайн иргэний цүнхтэй эд баримтыг нь 50 орчим насны эрэгтэй хүн олж аваад банкын картыг нь ашигласан хэрэг гарсан байна. Тодруулбал, цүнхэнд байсан банкны картыг дэлгүүрт дөрвөн удаа уншуулж, 140 мянган төгрөгний эд бараа авсан болохыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Энэ мэт бичиг баримт, банкны картаа алдсан тохиолдолд яаралтай цагдаад мэдэгдэх, картаа хаалгах хэрэгтэй цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/