Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нараас сонгуулийн үеэр 100 мянган төгрөг авсан иргэд нийслэлд ирж Сонгуулийн хуулийн хэрэгжүүлэхийг шаардаж эхлээд байгаа. Тэд СЕХ-ноос авсан тус бүр нэг сая төгрөгийг буцаан өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Хэдийгээр энэ асуудлыг шат шатны шүүхээр хэлэлцэж мөнгө тараасан зарим хүмүүст ял, торгууль ногдуулаад байгаа ч УИХ-ын гишүүний бүрэн эрх, гомдол гаргасан нэр дэвшигчдийн хэнийх нь зөв, бурууг СЕХ шийдэлгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тэдгээр хүмүүс СЕХ-ноос хариу өгөх хүртэл Улаанбаатараас явахгүй гэдгээ мэдэгдэ суулт зарлаад байгаа.Ингээд тэдэнтэй очиж уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо. М.Шинэн хэлэхдээ "Ард амьдрал хэцүүдэж байна. Бичгийнхээ хариуг авах гэж ирээд долоо хонолоо. Энэ Даваа гарагт хариуг өгнө гэсэн ч өгсөнгүй. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзуулахгүй, биднийг дотогшоо нэвтрүүлэхгүй байна. Өглөө 08.00 цагт ирж суугаад орой 15.00 цагт явж байгаа хэрнээ Ч.Содномцэрэнтэй уулзаж, таарахгүй юм. Бид "Цэцэг" зочид буудалд байрлаж байгаа. Зочид буудлын мөнгө өдөртөө 50 мянга. Бид өөрсдөө мөнгөө төлж байгаа" гэв.
Түүнчлэн тэдэнтэй зарим төрийн бус байгууллагууд санал нэгтэй байгаагаа өнөөдөр илэрхийллээ. Тэд СЕХ шүүхийн шийдвэрийг үндэслэн шударга 13 иргэнд сонгуулийн хуулийн дагуу хүн тус бүрт нэг сая төгрөг өгсөн боловч ар талын захиалагч том “Акул”-уудад өнөөг хүртэл хүрч арга хэмжээ авахгүй байгааг юу гэж ойлгох вэ. Нэгэнт хууль зөрчигдсөн бол хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан хүмүүсээс үл хамааран шийдвэрлэх нь СЕХ-ны үндсэн үүрэг. Иймд СЕХ үндсэн үүргээ биелүүлэхийг хатуу шаардаж байна” гэх утгатай шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн тэд цаашид Сонгуулийн хуулийг нягт сахин биелүүлэх, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох талаар тэмцэж буй иргэд байгууллагыг дэмжин ажиллах ба хуулийн дагуу тэмцлийн бүхий л хэлбэрээр тэмцэнэ гэсэн юм. Юутай ч энэхүү төрийн бус байгууллагуудын эгнээнд “Монголын иргэд, сонгогчдын нэгдсэн холбоо” ТББ, “Сонгогчдын эрх ашгийг хамгаалах урагш дэвших холбоо” ТББ нэгджээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































