"Оюутолгой" ХХК-г монгол ажилчдын эрх ашгийг зөрчиж, ялгавартайгаар цалин олгодог гэж иргэн С.Гантуяа шүүхэд өгөн ялалт байгуулсан билээ. Тэгвэл МХЕГ-ын улсын байцаагч Ж.Алтанбагана тус компанийг өнөөдөр шүүхэд өгч, нэхэмжлэл гаргасан байна. "Оюутолгой" ХХК нь өнгөрсөн хугацаанд Гашуунсухайт хүртэл 100 гаруй км зам тавихдаа 100 гаруй нүх ухаж элс, хайрга олборлож байсныг МХЕГ-аас тогтоожээ. МХЕГ-аас тэднийг хууль бусаар зөвшөөрөлгүй элс, хайрга олборлосон гэж удаа дараа шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй аж. Тиймээс ийнхүү МХЕГ-ынхан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.




















































Сэтгэгдэл (4)