
Тэрээр өөрийнхөө хүсэлтээр явж байгаа бөгөөд хамтлагийн гишүүд болон продюсерууд нь түүний хүсэлтийг нь хүлээн авсан гэнэ.
Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг хамтлагийн гишүүдтэйгээ муудалцан гарч байгаа хэмээн бичиж байсан ч үүнийг хамтлагийнхан нь эрс үгүйсгэн “Anemone хамтлагийн гишүүн Жулиа хамтлагаас гарсныг албан ёсоор мэдэгдэж байна. Жулиа маань өөрийн хүсэлтээр Солонгос улсад суралцахаар болсон” гэсэн тайлбарыг өгчээ.