
Хүний хайр сэтгэлд төр хуулиар виз, зөвшөөрөл олгох, хэнтэй суух, салахыг зааварласан хуулийн төсөл хэлэлцэж гэж байна. Хууль санаачлагчийн зүгээс хуулиар эрхээ хязгаарлуулах Ц.Оюунгэрэлд нууцхан хайр сэтгэлтэй болсон бөгөөд нөхрөөс нь төрийн шийдвэрээр салган сайд эхнэртэй болох санаа зорилготой гэдэг нь бодит зүйл биш зүгээр шинэхэн онигоо юм. Гэхдээ хууль санаачлуулагч нь америк нөхөртэй, хууль санаачлагч нь канад хүргэнтэй нь байдлыг ихээхэн хурцатгаж байна. Хүргэн ч бас нөхөр бөгөөд нөхөр нь мөн хүргэний албыг давхар хашдаг, хадам нь хэлэх, эхнэр нь дуудах тухайд нэр томъёоны зөрүүтэй болохоос статус адил гэж УИХ-ын гишүүд судалгаа хийж тогтоосон болно.
Мэдээний үргэлжлэлийг эндээс
Сэтгэгдэл (2)