
“Haranga online cover” нэртэй уралдаанд оролцохын тулд Haranga | Харанга хуудсанд like дарж нэгдэх ёстой бөгөөд оролцогчид зөвхөн “Харанга”-ын дуугаар гоцлол болон хамтлагаараа өрсөлдөж болно.
Ингэхдээ дууныхаа бичлэгийг чанартай гүйцэтгэн, Youtube, soundcloud зэрэг сайтуудад тавьж, линкийг Haranga | Харанга хуудсанд share хийснээр оролцогчдын коверуудыг like, share хийсэн тоогоор болон шүүгчдийн үнэлгээгээр шүүх гэнэ.
Бичлэгийг өнгөрсөн сарын 26-аас энэ сарын 15 хүртэл хүлээн авах бөгөөд шалгарсан шилдэг 12 оролцогч дараагийн шат буюу "HARANGA live cover" тэмцээнд өрсөлдөх юм байна.