
Налайх дүүрэгт байрлах уурхайд өнөө өглөө осол гарч, нэг хүн амиа алдсан байна. Тодруулбал, тус дүүрэгт байрлах Баялагийн хонхор нэртэй газар ашиглаад орхисон уурхайн аманд хувиараа нүүрс гаргаж байсан 31 настай эрэгтэй ажиллаж байгаад, шороонд даруулан нас баржээ. Улмаар хүн шороонд дарууллаа гэсэн дуудлагын дагуу Уул уурхайн яамны харьяа Уул уурхайн аврах албаныхан очиж ажиллаж, даруулж нас барсан эрэгтэйн цогцсыг гаргасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/