
Энэхүү богино хэмжээний кинонд хөдөөний нэгэн тосгоны амьдрал, иргэдийн амьдрал ахуйгаар дамжуулан орон нутгийн хөгжлийг ард иргэдэд сурталчилан таниулах зорилготой аж.
Бүтээлд чадварлаг мэргэжлийн жүжигчдээс гадна, монголын урдаа барьдаг кино группийнхэн гар нийлэн ажиллажээ. Тухайлбал киноны ерөнхий найруулагчаар МУСТА Б.Отгонзориг, зохиолчоор МУСТА Л.Таванбаяр, продюсероор “Жи” энтертайментийн захирал Д.Ганболд нар ажилласан бол гол дүрүүдийг “TV-cocktel”-ын жүжигчин Цоомоо, Аюуш, Өөскө нар бүтээсэн байна. Мөн ахмад уран бүтээлчдээс МУГЖ Б.Магсаржав, Б.Батзаяа нар оролцон тогложээ.