зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

30 жил шоронд сууж, 3 эмэгтэйг эхнэрээ болгосон домогт удирдагч, Нобелийн шагналт Нелсон Манделагийн фото түүх

2013-12-06
0
ЖИРГЭХ
Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн зүтгэлтэн, хамгийн олон жил нийгмээс тусгаарлагдаж, торны цаана суусан тэмцэгч, Нобелийн шагналтан, аппартеид дэглэмийн эсрэг тэмцэгч  гээд Нелсон Манделаг илэрхийлэх тодотгол маш олон. Өнөөдөр дэлхий дахин түүний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Эмнэлгийн орон дээр 95 насыг зооглож буй домогт удирдагч Нельсон Манделагийн амьдралыг фото зургаар нь өгүүлье. 30 жил шоронд сууж, гурван эхнэр сольсон түүний гавьяат амьдралын түүх адал явдлаар дүүрэн аж.
    Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн зүтгэлтэн, хамгийн олон жил нийгмээс тусгаарлагдаж, торны цаана суусан тэмцэгч, Нобелийн шагналтан, аппартеид дэглэмийн эсрэг тэмцэгч  гээд Нелсон Манделаг илэрхийлэх тодотгол маш олон. 95 насандаа хорвоог ийнхүү орхин одсон түүнд дэлхий даяар гашуудаж байна. Дэлхийн энхтайвны түүхийн салшгүй нэг хэсэг болсон Нельсон Манделагийн амьдралыг фото зургаар нь өгүүлье. 30 жил шоронд сууж, гурван эхнэр сольсон түүний гавьяат амьдралын түүх адал явдлаар дүүрэн аж.

0
Нэрээ сольсон нь хувь заяаг нь өөрчлөв үү? Нелсон Мандела 1918 оны долдугаар сарын 18-нд Мвезо гэх бяцхан тосгонд эцгийнхээ дөрвөн эхнэрийн гурав дахиас нь13 хүүхдийнх нь нэг болон төржээ. Түүний бүтэн нэр нь Нелсон Холилала Мандела бөгөөд “холилала” гэдэг нь түүний төрөлх коса хэлээр “үндсээрээ сугалагдсан мод”, “үймээн дэгдээгч” гэж орчуулагддаг байна. Эцэг эхийнх нь өгсөн энэ бэлгэ дэмбэрэлгүй нэрийг түүний дунд сургуулийн багш нь Нелсон буюу “амар амгалан” гэх утгатай нэрээр сольж байжээ. Сүсэг бишрэлийн үүднээс нэрээ сольсон нь түүний хувь заяаг өөрчилсөн ч байж болох юм. Энэ мөчөөс эхлэн Манделагийн амьдралд огцом өөрчлөгдөж эхэлжээ.
1f0c8c512ed832f4original
Мадиба. Өмнөд Африк түүнийг Мадиба гэж дуудах нь түгээмэл. Нелсон Мандела Тэмбу гэх омогт хамаардаг бөгөөд тус омгийн алдартай удирдагч Мадибагийн нэрээр түүнийг нэрлэдэг аж. Энэ зурагт Манделагийн хүүхэд байхдаа амьдарч байсан Тэмбү омгийн урц харагдаж байна.

0
16 настай тэргүүн- Эцэг нь тосгоны дарга, багагүй эрх мэдэлтэй нэгэн байж. Тухайн үед Өмнөд Африк улс Их Британийн харьяанд хязгаарлагдмал тусгаар тогтнолтой болсон байв. Эрх мэдэл гэх зүйлгүй болсон тэдний гэр бүл салж бутран, Манделагийн ээж түүнийг дагуулан Куну гэх жижиг тосгон руу нүүжээ. Зөвхөн явган хүний жимээр хүрч болох энэхүү тосгон түүний өмнөх амьдралаас маш ялгаатай байв. Багагүй хөрөнгөтэй тосгоны даргын хүү жижигхэн овоохойд амьдарч, эрдэнэшиш, хулуу, буурцгаар л амь зуух болжээ. Түүнийг 9 настайд эцэг нь уушгины хавдраар нас барж, тэд дахин Мвезог зорьсон байна. Төрсөн газартаа сургуульд орж, англи, коса хэл, түүх, газар зүйн хичээлүүдийг үздэг байлаа. Дунд сургуульд Мандела эртний удирдагчдын болон Африкийн түүхэнд ихээр татагдаж гүнзгийрүүлэн судлах болжээ. Тэрээр африкууд өдийг хүртэл газар нутгаа цагаан арьстнуудаас хэрхэн хамгаалж ирсэн тухай судлах болж, газар нутаг, ус, агаарыг нь тэд булааж авч байгаа нь түүнд маш хүндээр туссан байна. Эцгээ алдсан Мандела заншлын дагуу 16 настайгаасаа өөрийн удмын Тембу овгийн тэргүүнээр нэрлэгджээ. Гэвч тэрээр эцгийнхээ өв, хөрөнгөөс татгалзаж Өмнөд Африкт өөрийн хувь нэмрийг оруулахаа амлаж, Веслэян коллежийг зорьсон байна.

0
Үйл явдлын эзэн- Хөдөөнөөс ирсэн хүү бокс, гүйлт зэрэг спортод хорхойсч олон найз нөхөдтэй болов. Тэрээр боловсролоо ахиулахаар 1939 онд Форт Хэйр их сургуульд элсэн оржээ. Энэ үеэс түүний эрх чөлөө хүрэх урт аялал эхлэв. Тус сургууль нь тухайн үед Өмнөд Африктаа л Оксфорд, Харвардтай харьцуулж болохоор, хар арьстнуудад өндөр боловсрол эзэмшүүлдэг цор ганц төв байсан аж. Нельсон Мандела их сургуульд орсон анхны жилдээ л сургуулийнхаа бодлогын эсрэг тэмцдэг Оюутны зөвлөлд багтаж, хоёр дахь жилдээ оюутны бослогод оролцож, сургуулиасаа хөөгдсөн байна. Ингээд тэрээр нэг хэсэг уурхайд хамгаалагчаар ажиллаж байгаад хуулийн фирмд ажиллах болжээ. Тус хуулийн фирмд ажиллаж байхдаа Өмнөд Африкийн их сургууль, Витватерсрандийн их сургуульд давхар суралцсан байна. Хуульч мэргэжил эзэмшсэн Н.Мандела “Мандела ба Тамбо” хэмээх хуулийн зөвлөгөө өгөх төв байгуулж, хар арьстнуудад бараг л үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг болжээ. 1944 онд Африкийн Үндэсний конгрессын залуучуудын байгууллагад гишүүнээр элсч, аппартеид дэглэмийн эсрэг тэмцэх болов. Энэ үед буюу 1948 онд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах бодлого баримталдаг Yндэсний нам сонгуульд ялснаар Манделагийн шударга ёсны төлөөх тэмцэл эхлэв. Энэ үед тэрээр анхны эхнэр Эвелин Нтоко Мэйстэй гэрлэж амжжээ. Тэрээр анхны эхнэрэээсээ дөрвөн хүүхэдтэй үлдсэн юм.

0
Хоёр дахь гэрлэлт- Йоханнесбургт байх хугацаандаа Мандела 20 настай нийгмийн ажилтан бүсгүй Номзамо Винни Мадикизелатай учирчээ. Тэрээр хожим нь бичсэн өөрийн намтартаа хоёр дахь эхнэртээ анхны харцаар дурласан хэмээн өгүүлжээ. Өөр эмэгтэйд сэтгэл алдарсан залуухан Мандела анхны эхнэрээсэээ 1955 онд салж Виннитэй гэрлээд гурван жилийн дараа хоёр насны зөрүүтэй хоёр орхины эцэг болжээ. 

0
Тэмцэл эхэллээ- Тэрээр 1956 онд арьс өнгөөр ялгаварласан хуулийг эсэргүүцэх жагсаалд оролцож яваад 150 хүний хамт цагдаа нарт баригдаж, анх удаа торны цаана суужээ. Түүний хэрэг шийдэхгүй таван жил сунжирсны эцэст буруугүй хэмээн суллагдсан байна. Энэхүү хавчилт нь түүний тэмцлийг улам хурцалжээ. Нелсон Мандела хүчирхийллийн бус замаар тэмцэх гэсэн зарчимтай Гандигийн үзэл бодлыг дэмждэг ч арьс өнгөний үзлээр гадуурхах болсон эрх баригчидтай зэвсэг барин тэмцэхээс өөр аргагvй гэдгийг олон жилийн тэмцлийн дүнд ойлгожээ. Улмаар 1961 онд “Африкийн Yндэсний Конгрессийн зэвсэгт жигүүр”-ийн удирдагч болов. Тус жигүүр эрх баригчдын дэглэмийг устгаж, дайн өрнүүлэхэд ч бэлэн байдалд байжээ.

0
Зохион байгуулагч- Зэвсэгт жигүүрийн удирдагч Мандела Африкийн бусад орон руу гишүүд дэмжигчдээ явуулж, цэргийн сургуулилтад хамруулж, арьс өнгөөр ялгаварлах үзлийн гол бэлгэ тэмдэг болсон объектуудыг устгах төлөвлөгөө боловсруулав. Гэхдээ түүний бодлого энэ бүхэнд энгийн иргэдийг хэлмэгдүүлэхгүй байхад оршиж байлаа. Энэ хэргийнхээ төлөө тэрээр 1962 онд дахин шоронд хоригджээ.

0
Бүх насаар хорих ял- Шоронгоос дөнгөж суллагдаад 1963 онд дахин бослогод оролцсон түүнд 1964 оны зургаадугаар сард бүх насаар хорих ял оноов. Тэмцэгч Мандела улс төрийн хоригдлуудыг хорьдог дэлхийн хамгийн алдартай шоронгийн далайн эрэг дээр ял авсан жилээ хувцсаа оён сууж байна. Роббен арлын шоронд амьдралынхаа 27 жилийг өнгөрүүлсэн тэрээр энэ үед ч тэмцлээ л бодож суусан биз.

0
Одоо тэр 46664 нэртэй болжээ- Эхний 18 жилийг тэрээр Роббены аралд хатуу дэглэм дор хүнд хүчир ажил хийж өнгөрөөсөн бөгөөд дараагийн зургаан жил Кейптунийн шоронд хоригджээ. Тэрээр хар арьстан, мөн улс төрийн хэргээр хоригдож байсан тул жилд нэг юм уу, хоёр удаа л эргэлт авах эрхтэй байв. Шоронд түүний нэрийг орлож байсан тоо бол “46664” юм.

0
Шоронгоос олсон хоёр зүйл- Бүх насаараа хоригдох ял авсан Мандела шоронд байх хугацаандаа Лондоны их сургуулийн зайны сургалтад хамрагдаж, хуулийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Энэ бол гайхам сайхан ололт байв. Харин нөгөөх нь түүнийг өдгөө эмнэлгийн орон дээр хүргэсэн уушигны халдварын эхлэл билээ. Шоронд 20 гаруй жил хоригдсоны дараа Нелсон Манделагийн бие муудаж, сүрьеэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон ч харгалзаж үзээгүй юм.

0
Амьд ирээсэй гэж хичнээн ч жил хүсэв- Хайртай эхнэр Винни нөхрийнхөө хөрөг зургийн хажууд бодлогоширон зогсоно. Тэрээр бүх насаар хорих ял авсан эр нөхрөө амьд ирээсэй гэж хичнээн олон жил, хичнээн олон удаа залбирсныг хэн мэдэх билээ.

0
Эцэст нь суллагдав- Мандела 1990 оны 2 сарын 11-нд буюу 71 настайдаа суллагдлаа. Шоронд 27 жилийн өнгөрүүлсэн түүний үс нь бууралтаж эхэлсэн ч тэмцэл, ухаан нь 30 жилийн залуугийнх шиг хэвээрээ, бүүр түүнээс ч тод болсон байв. Аппартеид дэглэм хямралд автаж, Уилльям Клерк Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Нельсон Мандела эрх чөлөөт амьдралтай золгов. Шоронгоос гараад тэрээр Африкийн үндэсний конгрессоо дахин удирдах болж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаггүй хамгийн анхны намыг байгуулжээ.
1f0c8c512ed832f4original
Тата. "Тата" нь аав гэсэн утгатай үг. Түүнийг эх орондоо ардчилал авчирсан "аав" гэдэг. 1990 онд Иохансбургийн ойролцоох тосгонд амьдардаг охин түүнийг тэвэрч байна.


0
Дэлхий нийтийн бэлгэ тэмдэг- Суллагдсанаас гурван жилийн дараа аппартеид дэглэмийг түлхэн унагахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн 1993 онд Мандела болон тухайн үед Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ф.Де Клерк нарт Нобелийн энхтайвны шагнал олгосон билээ. Өдгөө тэрээр дэлхийн 50 гаруй шилдэг их сургуулийн хүндэт доктор болсон юм. Харамсалтай нь дэлхийн анхаарлыг татсан Мандела энэ үед гэр бүлийн асуудалтай байлаа.

0
Гурав дахь эхнэртэйгээ 80 насандаа хуримлав- Манделаг гучаад жил шоронд суух хооронд хоригдож эхлэхээс гурван жилийн өмнө танилцсан эхнэр нь орхиж яваагүй билээ. Хатагтай Винни энэ үед улс төрд орж хүчирхэг нэгэн болсон байв. Мандела суллагдсаны дараа тэмцэлт амьдрал болон улс төрийн үзэл сөргөлдсөнөөс хоёр дахь эхнэртэйгээ 1992 оноос харилцаа хөндийрч, 1996 онд албан ёсоор салжээ. Мандела 80 насныхаа ойгоор гурав дахь эхнэр Граза Машельтай гэр бүл болжээ. Граза Машель өмнө нь Мозамбикийн Ерөнхийлөгч асан Самора Машелийн эхнэр байсан аж.

0
Эргэн ирэв- Шоронгоос гарснаас хойш дөрвөн жилийн дараа Мандела Роббен арлын шорондоо эргэн ирлээ. Гэхдээ тэрээр энэ удаа эрх чөлөөгөө хаалгах гэж биш тэр үеээ дурсах гэж хаалгаа барьсан шоронд зочилсон юм.

0
Хоригдлоос Ерөнхийлөгч- Өмнөд Африкт 1994 онд хамгийн анхны ардчилсан сонгууль болж, тэрээр хамгийн анхны хар арьст Ерөнхийлөгч болсон юм. 5 сарын 10-нд тангараг өргөж 77 насандаа Ерөнхийлөгч болсон Нелсон Мандела хоёр дахь удаагаа төрийн тэргүүний албыг хашихаас татгалзаж, 1999 онд тэтгэвэртээ гарчээ.

0
Хаан, тэр хоёр- Маэнделаг “хайр зарласан” дэлхийн үе үеийн алдартнуудын нэг нь попын хаан Майкл Жексон байв. Тэрээр 1996 онд Манделагийн 78 насны төрсөн өдөрт хүрэлцэн иржээ. Зөвхөн урлаг соёлын ч бус улс төрийн хүрээний томчууд ч Манделад үргэлж татагддаг байсан юм.

0
Хүчирхэг хос- Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг Опра Уинфрид нөлөөлсөн хүний нэг нь бас Мандела. Хожим нь Опра “Офра Уинфригийн нэрэмжит удирдлагын академи”-аа Өмнөд Африкийн охидын боловсролд зориулан байгуулснаа түүнтэй холбон тайлбарласан билээ.

0
Дахиад л чимээгүй- Ерөнхийлөгчийн албанаас бууснаас хойш Мандела олны өмнө гарах нь эрс цөөрөв. Тэрээр өмнөх эхнэрүүдээсээ үлдсэн хүүхдүүд болон “Нельсон Мандела” сангийн үйл ажиллагаандаа анхаарал хандуулж байв. Дахиад л чимээгүй болсон ч тэрээр нийгмийн сайн сайхны төлөө олон зүйл хийж явсны нэг нь ДОХ өвчинтэй тэмцэх аян байсан юм.

0
Гэр бүлийн асуудал- Мандела ч ихэнх хугацаанд хүүхдүүдээсээ хол шоронд байсан, мөн эх ондоотой гэдэг утгаараа түүний 6 хүүхдүүд ч хоорондоо, тэр өөрөө ч хүүхдүүдтэйгээ дотно харилцаатай биш аж. Нельсон Мандела Хүүхдийн хөгжлийг дэмжих сангаа хүүхдүүддээ өвлүүлж өгөөгүй нь тэдний дунд маш том хагарал үүсгээд байгаа юм. Тэрээр хүүхдүүдээ энэ хөрөнгөнд гар хүрэхээргүй хангалттай баян хэмээн үзсэн аж. Манделагийн үр хүүхдүүд Нельсон Манделагийн нэрэмжит 110 компани, хэд хэдэн ордон, уурхайг эзэмшдэг байна. Хөндий харилцаанаас болж түүний хүүхдүүд хэдхэн хоногийн өмнө шүүхдэх дээрээ тулсан билээ.
1f0c8c512ed832f4original
Khulu. Африкийн хоса хэлээр Манделаг ийнхүү энхрийлэн дууддаг. "Khulu" гэдэг нь "uBawomkhulu" буюу өвөө гэсэн үгийн товчлол аж.
0
Харамсал- Нельсон Манделаг уушигны халдвар хэмээх өвчинтэй болсонд Өмнөд Африкчууд хамгийн ихээр харамсдаг. 2011 оноос хойш өвчин нь сэдэрч өнгөрсөн тавдугаар сард эмнэлэгт хүргэгдсэнээс хойш бие нь тун тааруу байгаа түүний төлөө Өмнөд Африкчууд өдөр шөнөгүй залбирч байлаа. Эмнэлгийн орон дээр 95 насыг зооглосон тэрээр амьгалын аппаратын тусламжтайгаар л амьсгалж байсан юм.

87959a6a4254d430big
131205222859-breaking-only-mandela-with-c1-main
Домог- 2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей ӨАБНУ-д апартеид дэглэмтэй тэмцсэн тул 27 жил гянданд хоригдсон Манделагийн олон улсын өдрийг төрсөн өдрөөр нь тэмдэглэхээр тогтсон билээ. Мөн эл өдөр НҮБ хүн бүрт хандан бусдад туслах 67 минут гаргахыг уламжлал ёсоор уриалдаг байна. ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан чухам 67 насаа энх тайван, энэрэнгүй үйл хэрэгт зориулжээ. Энэ домогт баатрын нэр хэзээд "Энх тайван" гэдэг үгтэй хамт бичигдсээр байх болно.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • zochin (202.126.89.199)
    Khunii erkhiin tuluu tsogtoi temtsegch shuu.
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • zochin (103.26.193.7)
    mundag yumaa manai tomchuul vhbel taatna
    2014 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.11.67)
    агуу агуу
    2014 оны 04 сарын 12 | Хариулах
  • sem (221.138.48.128)
    gaihaltai hun yumaa busdiin tuluu temtsene gedeg uneheer aguu uuriinhuu tuluu temtsene gedeg uchuuhen. ter uyiin huuuli tugs bish baisan bolool ter baihdaa huurhii
    2014 оны 01 сарын 25 | Хариулах
  • mendee (180.149.93.20)
    mundag bishirmeer hun yum bn aa aa
    2014 оны 01 сарын 24 | Хариулах
  • lll (203.169.48.142)
    Ter Baagii gej nuhur uuruu baahan ehner solidog gar bna daa. hahahah.
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • Zochin (84.52.215.211)
    Heden say hunii erch chøløønii tøløø temcej, hun tørløhtønd unelegdsen hun heden ehner solison ch yaah ve? Gaihaltai temcegch hun. Burhan taniig iveeh boltugai.
    2013 оны 12 сарын 07 | Хариулах
  • T (85.176.2.252)
    Hvn Gar gehdee Aguu uhaantai Ta Gaihamshig Er !!!! Um mani bad nie hum
    2013 оны 12 сарын 07 | Хариулах
  • unshigch (182.160.14.154)
    Aguu temtsegch tanig burhan bolsond gunee haramsaj baina. Nelson Mandela gedeg tevcheertei, tumnii tuluu gej javaj amidralaa duusgasan huniig bishirnem.Um ma ni mad me hum...
    2013 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.113.139)
    ӨТЛӨӨД ӨВДӨӨД ҮХЭЖ ДЭЭ,НАСААРАА ХОРИГДОЛ БАЙСАН ДАМШИГ БАЙНА ДАА,ЮУНЫ САЙХАН АМЬДРАХ ВЭ ДЭЭ,ХУУЛИА ЗӨРЧСӨН БОЛОХГҮЙ ЮМ ХИЙГЭЭД Л ХОРИГДОЛ БОЛСОН БИЗДЭЭ
    2013 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    gaihamshigt amidral. bas hvnd
    2013 оны 12 сарын 06 | Хариулах
  • Baagii (108.200.49.127)
    Манаи монголчууд хоер гурван эхнэр сольсон хүнийг эхнэр сольж хүн чанараа таниулчихаад бас бусдын төлөө ажиллана гээд улс төрд элдэв юм яриад явах хэрэггүй,болих хэрэгтэи энэ тэр гээд л доош нь хиигээд баидаг.Гэтэл Манделлаг болохоор 3 эхнэр сольсон агуу удирдагч гээд л магтаж өгсөн байх шив дээ.Монгол хүнээ болохоор хүн чанаргүйгээр нь дуудчихаад Манделла болохоор 3 эхнэр сольсон ч хүн чанартай агуу удирдагч уу.Манайд бичдэгээр бол хүн Мандэллаг хүн чанар муутай,эхнэр сольсон хогийн гар энэ тэр гээд бичих хэрэгтэй шүү дээ. Эсвэл Монгол хүнээ иймхэн асуудлаас болж бүү гоочилцгоож баи,энэ элдэв юм бичээд болон бичихииг оролдож баигаа гарууд!!!
    2013 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 18 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 30 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 13 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 13 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 13 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 13 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК