
Цагдаа нарын ажил, амьдралыг гэрэл зургаас тольдох нэгэн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний гэрэл зургийн танхимтай хамтарсан энэхүү үзэсгэлэн “Амрыг эрье” нэртэйгээр дэлгэгдэх аж. Энэхүү баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12.00 цагт Үндэсний түүхийн музейд болно.