
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн М.Бундмаагын хувьд эхний тойрогт АНУ-ын Мелисса Темплеманыг, дараагийн тойрогт БНСУ-ын Ким Ми Рикийг ялж хэсгээсээ шалгарсан. Улмаар финалд Украйны Леватска Тетианыг цэвэр ялж аваргын төлөө БНСУ-ын Жун Юнтай барилдсан юм. Манай тамирчин өрсөлдөгчөө барилдааны 4:42 минутанд цэвэр ялснаар алтан медалийн эзэн боллоо.
Нийт 33 орны эрэгтэй 121, эмэгтэй 92 жүдоч өрсөлдөж байгаа тус тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Сэлэнгийн Баасандорж, 90 кг-д Хутагийн Цогтгэрэл, -100 кг-ийн жинд МУГТ Найдангийн Түвшинбаяр , +100 кг-д Өлзийбаярын Дүүрэнбаяр нар хүч үзэх бол эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд Одхүүгийн Жавзмаа, Гармаагийн Гантогос нар зодоглоно.
Сэтгэгдэл (1)