
Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороонд байрлах байрны гурван давхараас хүн уначихлаа гэх мэдээллээр очиж шалгахад Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд оршин суух 21 настай эмэгтэй У нь согтуурсан үедээ найз залуу М-тэйгээ маргалдан гурван давхарын цонхны салхивчаар үсэрч, орцны дээд давцан дээр унаж гэмтсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт мөн найз бүсгүйтэйгээ муудалцсан этгээд амиа хорлохыг завдаж гурван давхарын тагтнаас үсэрсэн хэрэг гарсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/