
Түүнчлэн энэ сарын 20-23-ны хооронд Дархан-Уул аймагт хотод Монгол улсын заан, чөлөөт бөхийн ОУХМ Р.Давааням агсны нэрэмжит Үндэсний бөхийн барилдааны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд 1993 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн 19-20 насны бөхчүүд оролцох боломжтой аж.